ДОРНЫН ЗУРХАЙ: Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.11.10, Ням гараг
  • Наран ургах шингэх: 7.50-17.26
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top