ӨМНӨГОВЬ: “Говийн аялал- Цогц үйлчилгээ” зөвлөгөөн үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10

“Говийн аялал- Цогц үйлчилгээ” аялал жуулчлалын салбарын сургалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт болж байна. Энэ сарын 8-ны өдрөөс эхэлсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр өндөрлөнө. Орон нутгийн жолооч, хөтөч,тайлбарлагч, тогооч нарт эрчимжүүлсэн сургалтыг мэргэжлийн багшаар заалгаж байгаагаараа онцлогтой юм. Тус арга хэмжээний гол зорилго нь аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал болох гэр буудал, газар олголт, зочлох үйлчилгээ, менежментийн төлөвлөгөөний дагуу хийгдэж буй бүтээн байгуулалтыг хэрхэн цааш нь тогтвортой хөгжүүлэх, зөв бодлогоор явуулах талаар хэлэлцэж байна.

Уг сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо, БОАЖЯ, Германы хамтарсан олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюу толгой ХХК, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.28) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Top