УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр /2019.11.12/ нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос нэмэгдүүлэх болсон асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийгмийн даатгалын сангийн орлогыг 20 хувь байсныг 25 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ шийдвэрийг би Сангийн сайд байхдаа УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж шийдвэрлүүлсэн. Валютын сантай хөтөлбөр хэлэлцэж байх үед гаргасан шийдвэр. Бодит үнэнээ ард түмэндээ хэлчих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэтгэврийн сан жилд 600 тэрбум төгрөгийн татаас авна. Энэ жил ч тэр, ирэх жил ч тэр тэгж авна. Энэ өөрчлөлтийг хийхгүй бол 4-5 жилийн дараагаас их наяд төгрөгийн татаас авах болчихоод байгаа юм” гэв.
Түүнчлэн “Тэтгэврийн сан өөрөө хэсэгхэн хугацааны дараа дампуурчих магадлалтай учраас нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн орлого бүрдэхгүй байна. 1960-1970 онд төрсөн хүмүүс тэтгэвэрт гарч эхэлнэ. Тэгэхээр нэг ажил хийж байгаа хүнд ноогдох тэтгэвэр авагчийн хэмжээ ойрын хугацаанд нэмэгдэх юм. Гашуун ч гэсэн үнэн. Эрсдэлтэй байдал цаашид нэлээд хэдэн жил үргэлжлэхээр байна. Эдийн засаг сайжраад сайхан болсон зүйл байхгүй. Нийгмийн даатгал төлөгч өөрөө 12.5 хувь, байгууллага 12.5 хувь, нийлээд 25 хувь төлөхөөр болж байгаа юм. Эргээд үүнийг буулгах боломжгүй" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 6 )
Улсынхаа баялагийг хэдхэн хүн хулгайлаад халаасаад түүнийгээ ард олны халааснаас нөхөхөөс өөр аргагүй байдалд оржээ гэж л ойлгогдож байна. Одоо яах вэ? гэдэг асуулт л ард түмнийг ацан шалаад оруулж байна даа.
70.0 garui myangan tugrug nuhun tuluuleed 11 jil Niigmiin daatgal tulsund tootsoj baihad Niigmiin daatgaliin san achaalalaa tiilehgui baih n zuin hereg sh de\n
цалингаараа амьдардаггүй хувалзууд, амьдрал мэдэхгүй ш дээ. НДШ-ийн нэмэгдэл чинь цалинг нэмээгүй байхад хасаад байна ш дээ. баруун гараараа атгыг хасч зүүн гараараа чимхийг нэмэх шийдвэр гаргах чинь ёстой мунхаг, ард иргэдийг дэндүү доромжилсон мунхаг шийдвэр бишүү
Yanaa,bi nemuöehiig huseegui,harin eserguutsej baisan gej uuruu helsen bishuu?
Новшнууд
Новш