"Монголын сайхан бүсгүй-2001" уралдааны тэргүүн байрын эзэн, мисс Ё.Нямжав МАН-д элсэж, төр, улсын ажил алба хаших болоод багагүй хугацаа өнгөрч байна.
Тэрбээр энэ оны эхээр БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилогдсон ба өнгөрсөн долоо хоногт Шанхай дахь Ерөнхий консулын газрынхаа нээлтийг хийв.
Ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дахь консулын газруудын ахлагч буюу дуэн Люк Декер нарын хүндэт зочид оролцжээ. Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдсанаар 25 сая хүн амтай тус хотод үйл ажиллагаа явуулж буй 72 дахь консулын газар болж байгаа юм.
Шанхай дахь Ерөнхий консулын газар нь Шанхай хот болон Шянши, Фужянь, Жөжян, Аньхуй, Жянсу мужийг хариуцан ажиллах бөгөөд тус бүс нутагт ажиллаж, суралцаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх юм.
Консулын газрын нээлтийн өдөр үзэсгэлэнтэй, залуухан консул Ё.Нямжав ягаан торгон дээлээр гоёсон нь тун зохижээ.
Сэтгэгдэл ( 10 )
Энэ ардыннамынНАМЗХ удирдах зөвлөлд байлуу? Гоё юма хэнд бие үнэлвэл ийм болох уу? Мөнгөгүй бол ядаж мисс болоод дарга болмоор байнааа?
Wow, mun dag bn. Chadaj bga uymand arga bhguie.
бөгс Нямцэцэг гитадуудыг базах нь
Uls eh ornoo ner turtei toloolooroi!!! Amjilt husxe. Zus turh nuruu turuu hariltsaand sur huch nemdeg neleed chuhal nolootei ”биеийн хэл” гээч юм шуу.
Medleg bolowsrol muutai iim hvvhnvvdeer mongol ulsig toloolvvldeg estoi sonotsiin tsutsu
Ягаан дээлтэй байгаа нь ямар нэг юмны бэлгэдэл vv? Kkk
Mongoleyn Diplomat alba ju bolood bna aa, miss konsul boldog chin yamar uchirtaj ve. Mongold miss bohchuud l torijg ezegneh n ee
уих гишүүдэд дох тарааасан эмэгтэй мөн үү тийм мэдээдлэл яваад бсан
Баяр хүргэе ээ .....