Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчилж, БАТАЛЛАА

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Харин дөнгөж сая үүнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа.  

Хуулийн төслийг батлах явцад гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ  "Засгийн газрын тусгай сангуудыг өөрчлөн байгуулахтай холбоотой ажлыг дэмжиж байна. Хэдхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж санг нэгтгэж аль ч үгүй болгох юм бол буруудна. Би нэг жишээ хэлье. Цэвэр агаар сантай холбоотой. Хотын утааг бууруулах ажил байсан. Түүнийг хариуцаж байсан цөөхөн хэдэн хүн мөнгө, төгрөгийг нь завшсан. Тэд шоронд орж, энэ сангийн нэрийг хэлэхээсээ ч цээрлэдэг болсон. Ядуурал, утаатай дайн зарласан нөхөд таг чимээгүй сууж байсан цаг саяхан шүү. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байна. Тэнд төвлөрсөн хөрөнгийг яаж жинхэнэ эздэд нь хүргэх вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Ажилгүйдэл, ядуурал, утаа, ажлын байр зэрэг асуудалтай холбоотой. Болдог бол хөрөнгө мөнгийг нь тусгаж, хэл амгүй зохицуулах нь зөв юм. Үүний мөнгө, хөрөнгийг нэмэх боломж байна уу. 

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР "Явц дунд нь ямар нэгэн зээл, тусламж орж ирвэл шийдээд явна. Яг одоо бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтэрсэн 79 тэрбум төгрөгийн асуудал байна. Үүнийг барагдуулах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Төсвөөс тодорхой хэмжээний мөнгө тусгасан" гэх тайлбарыг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top