УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: Сан байгуулаад л байдаг. Тэр сан нь иргэдэд өгөөжөө өгөхгүй байна. Жишээ нь, Орон сууцны тусгай сан гэж бий. Гэтэл түүний хоёр хувийг нь дарга нар авчихдаг. Ямар ч зохицуулалт байхгүй. Зохицуулалт, төлөвлөгөө байхгүй ямар ч зорилгогүй сан бүрдүүлчихсэн байдаг. Хууль, хяналтынхан ч дотроо орооцолдчихсон байна шүү дээ. АТГ-ынхан жинхэнэ утгаар нь ажиллавал энэ парламентад суух хүн байхгүй. Би хуульч хүн болохоор сайн мэдэж байна.
УИХ-ын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Тусгай сантай холбоотой энэ хууль бол техникийн шинж чанартай гарч ирсэн. Хариуцлага, шүүмжлэлийн талаар олон удаа ярьсан, ярих шаардлагагүй.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө, зээл нь мэдээлэлд ойрхон албан тушаалтан, эсвэл томоохон аж ахуйн нэгж авсан байдаг. Энэ асуудлыг давхар ярих ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР: Тусгай сангийн хуулиар Засгийн газрын 22 сан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хоёрын ялгааг тайлбарлаад өгөөч.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Тайлбарлан таниулах хариулт өгөхгүй.
Сэтгэгдэл ( 0 )