УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн гурав дахь, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ "Нийгмийн даатгал яагаад нэмэгдэв. Аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын хувь нэмэхэд цалингаа багасгана гэж ярьж байна. Цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн. Тэгсэн хэрнээ татвараар авчихаар өөрчлөгдөхгүй юм биш үү. Сонгуулийн амлалтаа жаахан ч гэсэн биелүүлэх хэрэгтэй байна. Засгийн газар, төрийн албан хаагчдаас болж нийгмийн даатгалын төлөх хувийг нэмж байна гэж ойлгогдож байна. Ард түмэнд хялайлгах юм алга уу, эсвэл төсөвт тодотгол хийх нь үү. Хэнээс болж ийм нөхцөл байдалд орчихов оо" гэв.
УИХ-ын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН "Засгийн газар төсвийн төсөлд нэмнэ гэсэн хуучин шийдвэрийг тэр чигээр нь оруулж ирсэн байна. Хоёр сайд байгаа болохоор нэмж хариулах байх гэж бодож байна" гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ "Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Энэ онд гэхэд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн санхүүжилт, татаас авч байж үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудлыг оруулж ирж байна. Зөвхөн энэ аргаар алдагдлыг бууруулна гэсэн бодлого бариагүй. Нийгмийн даатгалын хүрээг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ирэх оноос малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх хуулийг хэрэгжүүлнэ. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүйгээр хамрах хүрээг нь тэлнэ гэсэн бодолтой байна" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
дуртай бол өөрөө оффшороосоо төлөхгүй юу иргэд бид лав төлөх бодолгүй байна.Үүнийг чинь далимдуулан оффшорчин хуучнаар Хас банкны эзэн байсан Ганхучаг мөнгө угаах шинэ арга сэдэж байна
Undarmaagaaraa tolvvl. Yasan idej hanadaggvi nowshnuud we. Ard tvmen tuildaj baina. \n
Бүгдээрээ төлөхгүй байх хөдөлгөөн өрнүүлье ? ундармаа гишүүнээс эрлэе?
Niigmiin daatgaliin sang hoosolson ezdees ni garguulj toluulbel shu darga bolno
Яасын ховшоо монголын ард түмэн алдагдалд оруулчихсан юмуу цаг тухайд нь татвараа төлөөд байхад яагаад алдагдалд орчихдог юм бэ дараа жил ахиж алдагдалд орвол ахин нэмэхүү наад идэж уусан хүмүүсдээ хариуцлага тооцооч малаа