ЧУУЛГАН: Гишүүд улсын биш тойргийнхоо эрх ашгийг боддог гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд "Хэрэв төсөл унавал газар доорх баялаг ард түмний өмч байх чухал заалт хамт унана. Тиймээс Үндсэн хуулийн төслийг унагах ёсгүй" гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг тайлбарлах нь зөв. Олонхийн тогтолцоонд сонгогчдын санал их гээгддэг. Холимог тогтолцооноос сонгогчдын санал гээгддэггүй. Хаанаас сонгогдоно тэр иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах нь гишүүний үүрэг. Улс орны бодлогын асуудал ярьдаг ч тойргийнхоо эрх ашгийг боддог. Энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Нэгдүгээрт тойргийнхоо биш улсынхаа эрх ашгийг боддог байх ёстой. Нам сонгохгүй, хүнийг нь сонгодог болгоно. Байгалийн баялгийн үр өгөөж гэдэг нь татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг гэж ойлгох хэрэгтэй. Энэ зарчмаараа явна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top