ТАНИЛЦ: Үндсэн хуулийг ингэж ӨӨРЧИЛЛӨӨ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрийн /2019.11.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Хуралдаанд 63 гишүүн оролцож, 100 хувийн саналаар Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн мэдээллийг хүргэж байна. 


  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
     
  • Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор,  эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
     
  • Шүүхийн сахилгын хороо ажиллана.
     
  • Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
     
  • УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
     
  • Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
     
  • УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
     
  • УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
     
  • Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
     
  • Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
     
  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
     
  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
     
  • Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
     
  • Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
     
  • УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно. 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.10) 2019 оны 12 сарын 01

Утгын алдаа их бна.2 өмч зэрэг оршихнээ.Өөрчлөлт оруулж,батлах,өөрчлөлт оруулахыг хориглоно гэж давхардуулсан үг хэллэг байх юм.3 дараа гэж юу вэ.Энэ арай эх хувь биш байхаа.

0  |  0
Мяагаа(66.181.190.171) 2019 оны 12 сарын 01

Энд бичсэн зүйлүүд чинь үндсэн хуульд орсон өөрчлөлт яг таг байгаа гэж ойлгож болох уу? Хэрэв мөн юм бол зарим нь ойлгогдохгүй юм. Алдаатай найруулга үг үсэг ч зохиж л явна.

0  |  0
Отгон(66.181.190.75) 2019 оны 11 сарын 18

Олигархиуд өөрсдийнхөө хоргдох байрыг л бэлдэж амжив шив дээ. Олигтой өөрчлөлт хийгдсэнгүй ээ, лаларууд....

4  |  1
Irgen(103.229.123.76) 2019 оны 11 сарын 18

Ed nar Battulgaas aij bgaa yum bna.eronhiilogchiig 1 udaa l songono gene.eh orniig maani duraaraa busniahiig sanaarhaj bna.ard tvmend erh alga!!!\n

2  |  0
Zochin(66.181.178.204) 2019 оны 11 сарын 15

Niit gishuud heleltsen demjivel ES g ogtsorson tootsono gej bh uym,ene uy gesen ug ve 76 laa demjij bj ogtsoroh uym uu,sain oilgosongui, Eronhiilogch davhar deeltei orj irvel horig tavina gesen tavih blgui dee, tegeeed ch nemergui bolchih shiv dee

0  |  0
oyun(202.9.45.245) 2019 оны 12 сарын 08

eronhii saidiin erh muu bnaa

0  |  2
oyun(202.9.45.245) 2019 оны 11 сарын 15

eronhii said saiduudaa ooroo tomilohgui muu bna aa uu iig bas buruu hoij dee busad ni yah be boloh l yum

0  |  0
Зочин(103.212.116.35) 2019 оны 11 сарын 18

Хяналтгүй УИХ болон гишүүд хэвээрээ үлдсэн байна Б Чимэдийн боловсруулсан стандарт бус ҮХ засагдсангүй

2  |  0
geree(66.181.161.58) 2019 оны 11 сарын 15

төр өмчий

0  |  0
geree(66.181.161.58) 2020 оны 03 сарын 20

төр өмчий

1  |  0
geree(66.181.161.58) 2019 оны 11 сарын 16

төр өмчий

0  |  1
geree(66.181.161.58) 2019 оны 11 сарын 15

төр өмчий

0  |  0
geree(66.181.161.58) 2019 оны 11 сарын 15

төр өмчий

0  |  0
geree(66.181.161.58) 2019 оны 11 сарын 15

төр өмчий

0  |  0
geree(66.181.161.58) 2019 оны 11 сарын 15

төр өмчий

0  |  0
geree(66.181.161.58) 2019 оны 11 сарын 15

төр өмчий

0  |  0
geree(66.181.161.58) 2019 оны 11 сарын 15

төр өмчий

0  |  0
Сараа (172.58.95.36) 2019 оны 11 сарын 18

Арай ч дээ!!! Энэ чинь бүхэл бүтэн улс орны үндсэн хууль биз дээ? Төрийн нийтийн өмч байхдаа ч яахав дээ. Нийт гэдэг нь хэнүүс юм? Монголын ард түмний өмч гэж бичиж болохгүй байжээ дээ! Нийтийн гэдэгт гадныхан ч байж болох нь ээ дээ!!! Дээр нь бас төрийн өмч гэнэ дээ. Үндсэн хуульд ийм олон утга санааг илэрхийлж болдог юм уу? Яасан ядуу хэллэгтэй юм, дээр нь ямар ч утга алга! Би юу ч ойлгосонгүй. Монгол хэлээрээ л уншаад байгаа юмсан! Үг үсэг, утгын алдаа, логик дэс дарааллыг нь хүртэл хянаж хэлэлцүүлдэггүй юм уу!!! Хэлэх ч үг олдохгүй б.на. ийм хүмүүс төрийн өндөрлөгт суудаг гэж үү!!!

3  |  1
zochin(202.55.188.82) 2019 оны 11 сарын 16

eronxii saidaa ogtsruulax sanal oruulaa shiv tgd bas ter nam yu be 1xuviar nam baiguulaxiig undsen xuuliar zuvshuuchej nam shig xereggui yum mgld alga bolod bxad!!eronxii saidaa ix xurald bgaa gishuud ogtsruulaad suudal soliod bx yum oruulsanbn shde tgd saidaa ogtsruulaad ergej taviad ta nar odo boliochee naad zaaltiig chin zuvshuuruxgui yum bna 76 min yanaa daa tan nar shig xumuus ix xurald suudaggui shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

2  |  1
Зочин (213.162.72.242) 2019 оны 11 сарын 15

Эрх үүрэг нь тодорхой бус нэг хүн хэдэн ч албанд томилогдож болхоор далд санаатай\nМөн тусгай эрхийнхээ талаар оруулаагүй,ирэгний оролцоог тусгаагүй байна\nБайлалийн баялагийг тодорхой хувь хүн эзэмших эрхгүй гэж нэмэлт зүйл оруулах хэрэгтэй!!!\nСанал асуулгат ард түмэний оролцоо ороогүй байгаа нь бас далд агуулгатай байна \nЕрөнхийлөгчийн талд ч гэсэн тодорхой бус асуудал бичэж. Нэмсэн юм харагдахгүй л байна даа!!!\n

1  |  0
Ардчиллын анхдагч (66.181.161.1) 2019 оны 11 сарын 17

1.1990-1992 онд Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гээд 2 парламенттай байсан шиг 2 танхимай парламентыг оруулж болохгүй байгаа юм бэ... 2. Ерөнхий сайдаас бусад сайдууд дан дээлтэй байх тухай оруулсангүй 3. Улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох талаар орууланүй.... Товчхон хэлэхэд өвгөрсөн хүчний өгөр коммунистуудаас шинэчлэл хүлээгээд хэрэггүй юм байна

2  |  0
иргэд олон түмэн(192.82.73.142) 2019 оны 11 сарын 17

Албан тушаалын хэнээтэй юмнууд давхар дээлээ сайн оруулаж авч,төрийн толгой дээр намаа тавьж чадаж,өөдтэй шинэчлэл алга,зунжингаа намаржингаа ухандсан гэхэд харамсалтай байна

2  |  0
Я (192.82.77.54) 2019 оны 11 сарын 17

нээх олигтой юм хийчихсэн зуйл алга даа

3  |  0
Ьаакаа (192.82.70.18) 2019 оны 11 сарын 15

Шинэ юм гэвэл эргүүлэн гэдгийг эгүүлэн гэж бичдэг болж ккк эргээд 1996ондоо тавтай морилнуу

2  |  1
Ardchilal(139.5.219.189) 2019 оны 11 сарын 17

Ardiin ih hural bolon daranguilal, huchirhiilel yrij bga malnuud hoid solongosruu yvaarai. Erh chuluunii une tseniig mederj medehgui hun bolj tursun sugnuud.

4  |  1
(202.179.24.11) 2019 оны 11 сарын 15

TEGVEL ARDIN HURALAAR HELELTSENE

1  |  0
xn(192.82.69.102) 2019 оны 11 сарын 15

ерөнхийлөгчтэй ЗГ бүтцийг зөвшилцдөг нь яаж бгаан, Ерөнхийлөгч зөвшилцөхгүй гээд Багабаньд шиг гэдийвэл яахын

3  |  1
Бодон(174.194.211.126) 2019 оны 11 сарын 15

Холион бантан хэвээрээ үлджээ

2  |  1
Зочин(202.55.188.82) 2019 оны 11 сарын 15

1/4, 2/3 гэж бичнэ. Энд дорвитой өөрчлөлт байна уу? Яг юу өөрчлөгдсөн юм бэ? Мөнөөх тодорхойгүй байдлууд хэвээрээ байна. Ерөнхийлөгчийг элдэв томилгооноос бүр мөсөн хөндийрүүлж болсонгүй юу? Гишүүнийг эргүүлэн татахад үндсэн хууль зөрчсөн эсэхийг нь хэн нотлох вэ? Бөгс Одбаярын жишээ энэ тал дээр амьд факт болно. Ерөнхийлөгчийг томилгооноос холдуулж чадаагүй байж 1/4-н саналаар засгаа огцруулах нь тэртээ жилүүдэд Энхбаяр улс төрөөр тоглож байсныг дахин нөхцөлдүүлэхээс цаашгүй.

10  |  2
Top