“Толь” сонин энэ долоо хоногийн дугаарынхаа гол агуулгыг яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны тухайд зориулан бэлтгэлээ.
Түүний мэндэлсэн өдрийн ой өнөөдөр тохиож буйг таширлуулан Монголын их яруу найрагт сийлж үлдээсэн орон зайд сэтгэл, оюуны лаа нэгийг асаасан нь энэ буюу. Орчлонгоос гэгээ түүж амьдарсан түүний эзгүйд хорвоо гэрэл гэгээгээр дутах учиргүй ээ.
Уншигч танд яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны шүлгээс хүргэж байна.
Тунгалаг тэнгэрийн дор...
Санчиг үсэнд чинь гар чичрэн догдолсон минь бодогдоод
Саран цээжинд хоёр мөнгөн туулай эрхлэн дэгдсэн нь харагдаад
Салхитай хамт чиний зүг сэтгэл урссанаа зогсосхийгээд
Сайхан юмаа, энэ үдшийн тунгалаг тэнгэр дор...
Борооны дусалтай хоёр алганаас одны гэрлийг амссан минь амтагдаад
Болжморын нойтон даль хур бутарган ниссэн нь үзэгдээд
Бодлын чавхдас хөг орж, тэнгэрийн цэнхэрлигт ая нийлсэн нь сонсогдоод
Бодохын зуур л уярч, энэ үдшийн тунгалаг тэнгэр дор...
Үсний чинь гогцоонд борооны дусал ээмэг шиг тогтсон нь гялалзаад
Үгний чинь тунгалагт сэтгэл цэлмэж, санаа алдсан минь давтагдаад
Үүлэн сэвлэг намисан тэр үдэш, энэ үдэштэй найрсаад
Үнэмшимгүй юмаа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэр дор...
2006.08.25
* * *
Үсний чинь ганц ширхэгээр зүүлт хийгээд
Өглөө би явна
Өдөр шөнийг чамтай хэлхэж ертөнцөд дурсгаад
Хоёулаа сална
Өнгөрсөн явдал, нүүгээд сарнисан үүлс
Өнө холын тэртээ хааяа нэг сөхөгдөөд дурсамж болно
Өчигдөр орой уулзахад шивэрч байсан бороо
Өвлийн анхны цас болж будрахад хэн хэнээ мартана
Жаргалтай байсан уу, жаргалтай байсан
Жаргалын цаанаас ургасан жаргал байсан уу, тийм байсан
Жаварт тэнгэр салхилаад умрын үүлс үймэхлээр
Жамт хорвоогийн энгүүн амьдралдаа эргэж орно
Хөөрч догдолж байсан минь салхины долгист бичигдээд
Хөтлөлцөөд гүйж байсан минь зүүдэнд л орж гарна
Хөхрөгчийн амьдрал хувь заяаны зурлагыг таталган хөтөлж
Хөлрөх алганы хээнд чиний өндөгний хээ бүдчин тэмтрэгдэнэ
Үсний чинь ганц ширхэгээр хийсэн зүүлтээ
Үдэш гэхэд би алга болгоно
Өдөр шөнийг чамтай хэлхэж ертөнцөд дурсгасан
Одоо болно...
2003.05.07
Үүр цайхын шүлэг
Үүр цайж байна, цоо шинэ орчлон дуншиж байна
Үр минь гэгээн зүүдэндээ од гарагийн нууцсыг нээж байна
Өчигдөр айлын минь эр эм хоёр муудалцаагүй юм шиг
Өрөөнийх нь салхивчаар шинэ өглөөний салхи салхилж байна
Холын ууланд азарга адуу зогсоолдоо унтаж
Хонгор гүү хойтон хаврын унага зүүдэлж байна
Холхи алсын мянган таавар зүрхэнд ороолдож
Хожмын тухай бодоход үүрийн туяа л итгэл өгч байна
Зөөлхөн шаргал гэгээ салхи түлхэн дээшилж
Зөн совингийн тухай одоо л бодмоор, амьдрах хүсэл төрж байна
Зөрөг зам дээр хэн учиртай нүдээр хараад зөрсөнийг
Зүрх сэтгэл минь надаас чимээгүйхэн нэхэж байна
Дээврийн ирмэг дээрээс унаж зүүдэлсэн болжмор
Дэрхийтэл бусдыгаа цочоогоод шувууд сэрж байна
Дэлхий дээгүүр урьд шөнө юу болоод өнгөрснийг
Дэмий нэг бодоход баяр гуниг хоёр л төрж байна
Сайхан өглөө болох нь дээ, гэвч имий минь яаж байгаа бол
Салхи тогтуухан байх нь дээ, гэвч үдээс хойш яах бол
Саруулхан орчлон билээ дээ, үүл нь хаашаа нүүх бол?
Санамсаргүйн хорвоо шүү дээ, амьдрал яаж эргэх бол?
2000.05.11
* * *
Алиалагхан орчлонгийн
Аашийг нь олохгүй ч гэлээ
Амьд явмаар байна
Авсыг минь мөрлөх хөвгүүд
Эр ч тэгшрээгүй байна
Мөр ч тэгшрээгүй байна
Айсуй цагийн цэцэгт инээд
Ангир буцсан нуурын гуниг
Амрагийнхаа тунирхлыг хармаар байна
Булгийн цэнгэгт магнай шавшиж
Будантай зүүдээ ариусгаад
Буцахын тухай бодохоо болимоор байна
Сэргэг дэнжид холыг бодсон шиг
Сэтгэлийн цэнгэг мөрөн урсгаж
Сэлүүхэн орчлонд удаан баймаар байна
Харгуйн үзүүрээс салхин сэвшүүлж
Хайрын алтан наранд төөнүүлж
Халууцаад амьдарч явмаар байна.
Үүрийн цолмонд хүлгийн үүрсээн сонсгож
Үдшийн бүрийд үрийн бүүвэй сонсож
Үзэгдэл яруу хорвоог эгшиглүүлмээр байна.
Ирэх буцах цагийг зангидаж
Ингэ гунганасан нутагтаа очиж
Ижийнхээ нулимстай инээдийг хармаар байна
Аялагхан залуу нас минь
Ханилсан нөхрөө би
Халтирахад нь түлхэж явсангүй
Амьтны урдуур орж
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй
Аяа, миний аялагхан залуу нас минь
Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явнаа
Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй
Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж
Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүй
Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас
Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй
Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж
Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй
Аар саархан зовлон зүрх тархийг идэж
Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж
Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар
Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ.
Эх сурвалж: Долоо хоногийн "ТОЛЬ" сонин
2019 оны 11 дүгээр сар №02
Сэтгэгдэл ( 4 )
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу.\ndrmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо