Өвөр Монголын Зүүн Сөнөд хошуунд тарваган тахлаар хоёр хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 16

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсын Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошуунд тарваган тахлын хоёр тохиолдол бүртгэгджээ.

Монголын хилээс холгүй орших Зүүн Сөнөд хошуунд онц байдал зарлан өөр бусад хүнд дамжин халдварласан эсэхийг судалж буй аж. Өвчилсөн иргэдийн биеийн байдал хүнд Бээжин хотын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 1990-ээд оноос хойш БНХАУ-д ялангуяа Өвөр Монголд тарваган тахлын тохиолдол огцом нэмэгдсэн судалгаа гаргасан байдаг. Хятадын засаг захиргаанаас дээрх өвчний тохиолдол илэрсэн даруйд нэн яаралтай эмчлэх, халдварын голомтод өвчний вирусыг устгах бодлого баримталдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top