Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид гардуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

УИХ-ын чуулганы өнгөрсөн лхагва гарагийн /2019.11.13/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсан билээ.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. Энэхүү хуулийн төслийг ирэх оны тавдугаар сараас эхлэн дагаж мөрдөх юм.

Түүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга парламентаар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг ёсчлон батлах ёстой юм. Тэгвэл өнөөдөр /2019.11.18/ Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барихаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа Төрийн ордонд 16.00 цагт болохоор товлогдсон байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top