Монгол брэндүүд бүтсэн талаар ном гарна

2019 оны 11 сарын 20

Монгол улсад Маркетингийн шинжлэх ухаан 1994 оноос хойш 25 жилийн хугацаанд хөгжсөөр байна. Маркетингийн шинжлэх ухааныг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээс хойш Монголчууд өөрсдийн гэсэн туршлага, түүх, брэнд, кейс зэрэг олон зүйлсийг бий болгосныг харж болно. Эдгээрийг бий болгон бүтээхдээ гадны брэндүүдийн ололт амжилт, кейс, дэлхийн чиг хандлагаас тасралтгүй суралцсаар ирсэн. Одоо бид өөрсдийн үндэсний брэндүүдийн туршлагаас суралцах цаг нь болсон гэж үзэж байна.

Энэ зорилгын хүрээнд “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ нь МҮХАҮТ-тай хамтран зах зээлийн үеэс хойш бий болсон үндэсний брэндүүдийн түүхийг өгүүлэх “1020 монгол брэнд бүтсэн түүх” цуврал номыг эмхэтгэн гаргахаар ажиллаж байна. Энэхүү ном нь энэ салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа маркетерууд, шинээр бэлтгэгдэж буй оюутан залуус, бизнес эрхлэгчиддээ зориулсан Монголчуудын өөрсдийнх нь оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн брэндээс суралцах, туршлага хуваалцах, бодит жишээ, түүхтэй гарын авлага ном болно. Энэхүү номыг жил бүрийн 10 дугаар сарын 20-нд болдог Монголын “Маркетеруудын өдөр”-ийн ажлын хүрээнд хийж байгаа юм.

Үндэсний үйлдвэрлэгч, бүтээгч таныг энэхүү номонд хамтран ажиллаж, өөрсдийн бүтээсэн брэндийн туршлага, ололт амжилтаасаа хуваалцан, хамтран ажиллахыг урьж байна.

 

“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ

И-мэйл: mnma.marketing@gmail.com

Утас: 7577-6777, 8867-9688, 9998-8873

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top