Германы экс Ерөнхийлөгчийн хүү амиа алджээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Германы Холбооны Ерөнхийлөгч асан Ричард фон Вайцсакерын хүү Фритц фон Вайцсакер хутгалуулж амь насаа алдсан байна. Тэрээр Берлин хотод анагаах ухааны салбарын ололт амжилтын талаар лекц уншихаар ирсэн байхад нь олон хүний дунд орсон нэгэн зүрхэн тус газар нь хутгалжээ.

Фритц фон Вайцсакер нь Анагаах ухааны салбарт нэр хүндтэй нэгэн бөгөөд Фрайбург, Бостон, Цюрих хотод анагаах ухааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж. Тэрээр  Чөлөөт ардчилсан намын гишүүн байсан юм. Түүний аав Ричард фон Вайцсакер нь 1984-1994 оны хооронд арван жил ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн албыг нэр хүндтэй хашсан билээ. Эцэг нь 2015 онд өвчний улмаас таалал төгссөн юм. 

Одоогоор Берлин хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг нээн мөрдөн байцаалтын ажлаа эхлүүлжээ. Үүнтэй холбогдуулан Шлосспарк эмнэлгийн ажилтнуудаас байцаалт авч эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДМ(180.149.93.14) 2019 оны 11 сарын 20

Рихард фон Вайцзеккер гээч ээ\n

0  |  0
Top