Хоёр Солонгос хамтран олимп зохион байгуулах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 01

Хоёр Солонгос 2032 оны зуны олимпыг хамтран зохион байгуулах хүсэлт илэрхийлжээ.

Өмнөд Солонгосын Эв нэгдлийн сайд Ким Ён Чулын ярьснаар олимп зохион байгуулах боломж байгаа эсэх талаар хүсэлтээ дахин илэрхийлсэн хоёр Солонгос Олон улсын нийгэмлэгээс зөвшөөрсөн хариу авна гэж найдаж байгаа аж. Олимп хамтран зохион байгуулснаар хоёр улсын харилцаа ч сайжирна гэж үзэж байгаа юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун нар өнгөрсөн есдүгээр сард хийсэн уулзалтынхаа үеэр хоёр улс хамтарсан үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

БНСУ болон БНАСАУ нь заавал зуны гэхгүй өвлийн олимпыг ч хамтран зохион байгуулахад бэлэн байгаа аж. Мүн Жэ Ин Хойд Солонгосыг 2024 оны Залуучуудын өвлийн олимпыг хамтран зохион байгуулах орноор нэрийг нь дэвшүүлнэ гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.55) 2019 оны 12 сарын 01

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top