Мексикийн Коауил мужид өнгөрсөн шөнө буун дуу гарч, амиа алдсан хүний тоо 14 болж нэмэгджээ. “El Universal”-д мэдээлснээр мужийн захирагч зэвсэгт мөргөлдөөн гарсан талаар мэдэгдсэн байна. Мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүсийн дөрөв нь цагдаа гэнэ. Түүнчлэн зургаан цагдаа гэмтэж шархаджээ.
Зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдээс мөн олон нь амиа алджээ. Зэвсэгт этгээдүүд хар тамхи борлуулагч нар байсан байж магадгүй гэнэ.
Мексик нь гэмт хэрэг, хар тамхины наймаа, зэвсэгт мөргөлдөөн байнга гардаг бүс нутаг юм. Тус улсад цагаач нар олноор очиж, мөн Мексикээр дамжин АНУ руу нэвтрэхийг завддаг. АНУ гэмт хэргийн “үүр” болсон Мексиктэй хиллэх хил дээрээ хана босгохоор ажиллаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Meksik gej tun aimaar uls bololtoi
АНУ хан хэрэм босгох нь маш зөв шийдвэр