Ачааны машины хятад жолоочийг цаазаар авна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

 

Ачааны машины хятад жолооч  Шилийн гол аймгийн малчин залуу Мэргэнийг машинаар дайрч, 150 гаруй метр газарт чирч давхин,  амь насыг нь хөнөөсөн   хэрэг Өвөрмонголд гарсан.  Хятадын автономит улс Өвөрмонголын Шилийн гол аймагт гарсан энэ хэрэг үндэстний цөөнх болох өвөрмонголчуудын бухимдлыг дээд цэгт нь хүргэж, эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулахад хүргэсэн билээ.
 Нүүрсний асар их баялагтай Өвөрмонголд сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд олборлолт хийж сүйтгэхийн зэрэгцээ малын бэлчээргүй болгож уугуул нутгийнхны дургүйцлийг асар ихээр төрүүлээд байгаа. Малын бэлчээр сүйтгүүлэхгүй хэмээн саад болсон малчныг дайрч алсан  ачааны машины жолооч Ли Лин Доныг цаазаар авах ялаар, туслах жолоочид нь бүх насаараа шоронд суух ял оноосон байна.

  Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top