Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 38 настай А эхнэрээ багалзуурдан зодож, улмаар хоёр сартай охин Я-г өлгийгөөр нь боож савчин шатаана хэмээн танхайрсан хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан. Мөн маргааш нь буюу 12-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ төрсөн эгч М-ийн гэрт шалтгаангүйгээр агсам тавьж, гэрийг нь шатаана хэмээн мод овоолон асааж, гэрийн хулдаас эд зүйлсийг нь түлжээ. Улмаар М-ийн үснээс зулгаан зодож, сэрээг зэвсгийн чанартай ашиглан ална хэмээн чичрэн дайрч танхайрсан байна. Уг хэргийг үйлдсэн Иргэн А өмнө нь таван удаагийн ял шийтгэлтэй нэгэн байжээ. Тэрээр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-нд нэг жил, таван сар, 26 хоногийн ялыг хугацаанаасаа өмнө тэнсэнгээр суллагдсан байна. Түүний хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтсээс шалгаж дууссаны дагуу шүүх уг хэргийг онц аюултай гэмт хэрэгт тооцож, зургаан жилийн чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )