УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр /2019.12.04/ Улсын ерөнхий прокурорт хандлаа.
Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороонд ирүүлсэн Олон улсын парламентын холбооны шийдвэрийг хүргүүлэв. Ингэхдээ ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардаж буйгаа мэдэгдсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Олон улсын нэг байгууллага, дотоодын хоёр байгууллага Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэдэг нь албан ёсоор тогтоогдсоныг нотолсон дүгнэлт шийдвэрүүдээ гаргасан. Гурван шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нөхцөл байдлыг анзааралгүйгээр, судлалгүйгээр шийдвэр гаргасан. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдал" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Мөрдөн байцаагч, прокурорын хууль бус үйл ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд хэлмэгдэж, шүүх ял өгсөн, шийтгэсэн тохиолдолд хожим нь мөрдөн байцаагч, прокурорын буруутай нь илэрвэл үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээж шалгадаг. Ц.Амгаланбаатар гэж хүн мэдүүлгээсээ буцсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шинээр сэргээн шалгах ёстой" гэв. Хэрэв тэд энэ сардаа багтааж энэ Б.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг суллахгүй бүх нийтийн жагсаал цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 5 )
хэрэг ньхэрэгсэхгүй болохгүй л бол хэн суллах юм вэ шүүхийн шийдвэрээр сууллана өөр хэн ч шоудаад суллахгүй гэдгийг энэ УИХ -ын хүмүүс сайн ойлгож байгаа худлаа хүмүүсийн тахийг бүү угаа
Edgeer humuus odoo bolimoor uymaa.Mongol uls huuliar asuudlaa shiiddeg shdee. Uuniig hamgiin sain medeh humuus baij hudlaa pop bolimoor bainaa
Нямдорж, Болд Батзандан нар шүүгч болмоор байвал УИХ-н гишүүнээсээ татгалзаад, шүүгчийн сонгон шалгаруулалтанд орох хэрэгтэй. Үндсэн хуулинд хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно гэж байгаа шүү?
Aluurchdiig sulladag gej haanaas sonsson nowshnuud we. Mongoloos oor gazar ingeed aimshgiin aluurchdiig sulaluulah geed POP-ordoj bdag uls oron bga bolowuu
Зєв шийдвэр гаргасан Нєхдєд хариуцлала тооцох естойг орхигдуулаж болохгїйг анхаарах естой ???\n