ОХУ-ын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2019.12.05/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ жил та Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Халх голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Манай хоёр оны эрэлхэг, зоригтой дайчдын түүхийн хүндэтгэж, манай ард түмэнд хүндэтгэл үзүүлсэнд сэтгэл өндөр байна, талархаж байна. Энэхүү уулзалтаар эрчим хүч болон нефт, хийн хоолойн асуудал болон бусад стратегийн ач холбогдолтой зүйлийг хэлэлцлээ. Харилцан санал бодлоо солилцлоо. Хоёр тал нийт Засгийн газар хоорондын 12 баримт, бичигт гарын үсэг зурлаа" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Монголын ард түмэнд бүхий л цаг үед хүндэтгэлтэй хандаж, тусалж дэмжиж ирсэн. Сүүлийн үед хоёр орны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа нягтаршиж, хоёр орны хооронд шийдвэрлэгдээгүй байсан олон асуудлыг шийдэж чадлаа. Жишээ нь, төмөр замын салбар болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо" хэмээн ярилаа.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улс эрчим хүчний салбарт хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгийг уулзалтын үеэр тодотгов. Тэрбээр "Өнгөрсөн онд хоёр орны худалдаа 21 хувьтай байсан бол энэ жил тодорхой хэмжээнд өссөн байна. Энэ бол маш чухал зүйл. Хөдөө аж ахуйн бордоо, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах бүрэн боломжтой юм" гэсэн байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Hodoo aj ahuid sergeegdeh erchim huchiig tulhuu ashiglah heeegtei
ЗА ПУТИН ГУАЙ ЭРЧИМ ХУЧНИЙ САЛБАРЫН ТАЛААР ХОЛ БАЙЦГААЯ. ЯНЗ БУРИЙН САНАА ЯРИАД ХЭРЭГГУЙ