УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Эрүүл мэндийн салбарт бас ч гэж их зүйл хийгдсэн. Надад нэг иргэн утсаар талархал илэрхийлсэн, уламжилж байна. Нийгмийн салбарт гадаадын зээл авахгүй гэдэг зүйл яваад байсан. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Тэгээд болохгүй бол өөрчлөлт хийнэ биз. Энэ бол амьдралын асуудал юм. Баянгол дүүргийн 23 дугаар хороо бий. Тэнд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг байхгүй. Иргэд нь 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгээр үйлчилдэг. Энэ мэт өрхийн эмнэлэггүй дүүргийг яах вэ. Энэ төсөл хэрэгжих аваас өөрчлөлт гарах уу гэдэгт хариулт авмаар байна" гэх асуултыг тавилаа.
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Үнэхээр чухал асуудлыг хөндөж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр олон асуудлыг шийднэ. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр сайн хэрэгжиж байна. Ер нь, өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн салбарт 522 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь их засвар, тоног төхөөрөмж, барилга байгууламжид ашиглах юм. Ирэх оны төсөвь 20 гаруй тэрбум төгрөг л тусгасан. Ийм үед гадны зээл, тусламжийг авахгүй л бол хэцүү. Тиймээс энэ төсөл бол нэн шаардлагатай, нэн чухал төсөл болохоор дэмжиж өгөхийг хүсэж байна" хэмээн хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 4 )
ккк.... Фото зурагчин, сэтгүүлч эрүүл мэндийн сайд байх гэж дээ. Эүүл мэнд, боловсрол гэсэн 2 том яам мэргэжлийн сайд баймаар
Ene avgai buur jyjig taviad hend yu gej helhyy heniig yaj magtaj koko avah ve geed buur mergehssen darga daamliin umnu altsaij unasaar baigaad buur sursan gar daa .Magtuulsaar baigaad byaluurchij .Emch nariig chamtai chamgyi irged medene
mungul nehej medeh yumdaaa..
pizda