УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хот хөдөөгийн ялгаа их байна. Нутагтаа амьдарч байгаа иргэдийн тав тухтай амьдруулахын тулд төсөв хэрэгтэй. Энэ мэт олон зүйлийг тооцож мандатын тоог тогтоох хэрэгтэй. Хоёр дахин илүү хэрүүл хийж байж арай илүү хөрөнгө оруулалт авахыг зорьж явна. Мандатын тоогоо яг бичсэн шигээ хуваарилахгүй бол болохгүй. Үеийн үед явж ирсэн өнцгөөр хандаж, мандатыг тоог хуваарилдаг зарчмаа болих хэрэгтэй.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Чухал санал хөндөж байна. Гэхдээ сонгуулийн тогтолцоо ямар байхаас шалтгаална. Цаашид жижиг 76-аараа байна гэвэл хүн амынхаа тооноос хамаарч мандат хуваарилна. Жишээ нь, Говь-Алтай аймаг 37910, Булган 41000, Хэнтий 50000 сонгогчтой. Тэгсэн хэрнээ мандатын тоо нь харьцангуй. Нэг гишүүн хэдэн хүнийг төлөөлөх вэ гээд судалж үзсэн. Манай улс нэг гишүүнд 28-30 мянган сонгогч оногдож байна. Гэхдээ энэ тоо нэмэгдэж байна. Хүн амынхаа тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарна. Ийм тогтолцоонд шилжих шаардлага байгаа юм.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Та цаасан дээрх хуулиа л хамгаалах гээд байна. Орон нутагт санхүүгийн эрх мэдэл алга, зөв үү. Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нь хангалттай өгвөл хэдэн мандаттай байх нь хамаагүй. Гэтэл өнөөдрийн тогтолцоо чинь бүх асуудлыг энэ танхимд л шийдэж байна шүү дээ. Энэ зарчмыг бид Үндсэн хуулиараа өөрчилж чадаагүй.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Улаанбаатарт хүн амын 50 хувь нь амьдардаг. Хүн амынх нь тоогоор бол 76 гишүүний 38 нь хотоос сонгогдох ёстой. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтөд нутгийн удирдлагатай холбоотой зүйлийг хийж өгсөн. Дархан-Уул аймаг зэрэг хэд, хэдэн аймаг хотын статустай болно. Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндэс гээд тодорхой зарчим тавьсан. Удахгүй хэрэгжиж эхэлнэ.
УИХ-ЫН ЧУУЛГАНЫГ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 3 )
Эзэн холбогдогч тодорхой хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдэр гартал тоолж, олон луйварчин залилагч нарт ял завшууллаа... Одоо тэр хуулийн заалтаа өөрчлөх болоогүй юу???\n
бусдын авсан саналаар нэр нүүргүйчүүд гарах сайхан боломжийг нээж өгч байна.намд биш хүнд санал өгнө гэж доромжлох юмдаа.намынхаа авсан саналын тоогоор гээд л
Hiisver huuli