Д.Тогтохсүрэн: Хоригийг хүлээж авахыг ОУВС-гаас зөвшөөрөөгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2019.12.09/ боллоо. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцжээ. Бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа. 

-УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцсэн байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсан. Энэхүү хоригийг хэлэлцсэн. Гуравдугаарт, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар Шадар сайдын мэдээллийг сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн асуудалд хориг тавьсан. Үүнээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуультай холбоотой хоёр санал бий. Энэ нь 2020 онд төсөл, арга хэмжээ нь эхлээд 2021, 2022 онд дамжин хэрэгжиж байгаа обьектуудын төсвийг хасах санал. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын 2020 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүй өв сангийн тухай хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Энэ хоригийг намын бүлэг мөн хүлээж авах боломжгүй гэж шийдлээ. Харин Нийгмийн даатгалын сангийн тухай 2020 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хэсэнчлэн тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авааар боллоо. Учир нь, УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар хэсэгчлэн тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авч болно гэж заасан байдаг. 

-Ерөнхийлөгчийн хоригийн Монгол Улсын 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан хоёр заалтыг хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ?

-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг баталсан. Дээр нь Аймаг, нийслэлийн Иргэдийн хурал хуралдаад төсвөө баталчихсан. Энэ долоо хоногт бүх сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж дуусна. Нэгэнт орон нутгийн хурлууд хуралдаж, шат шатны төсөв батлагдчихсан учраас бүхэлд нь авч үзэх боломжгүй гэж үзсэн юм. 

-Тэгвэл Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан шалтгаан. Хоригийг хүлээж авснаар дараа нь үүсэх асуудлыг хэрхэн, яаж зохицуулахаар ярилцсан юм бэ?

-Бүлгээс хүлээж авах шийдвэрийг гаргачихлаа. УИХ-аас шийдвэр гарсны дараа Төсвийн байнгын хороо хоёр хувиар нэмсэн Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн үйлчлэлийг хойшлуулах уу, эсвэл хоёр хувиа бүр болих у, хувь хэмжээг нь бууруулах төсөл санаачилж парламентад өргөн барих ёстой. Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэр 174 тэрбум төгрөгөөр дутна. Энэ асуудлыг мөн хуультайгаа хамтатгаж, шийдлээ гарган явах чиглэлээр хуралдлаа. 

-Гэхдээ Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудал нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан шийдвэр шүү дээ. Хоригийг хүлээж авах шийдвэр гаргасан нь ОУВС-гийнхантай ярилцаж, тохиролцсон гэж ойлгож болох уу?

-Засгийн газар ОУВС-гийн хооронд Өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулаад явж байна. ОУВС-гийн зүгээс зөвшөөрөөгүй. Харин шийдвэр гарсны дараагаар яриа, хэлэлцээр хийгдэнэ. Холбогдох хууль нь өргөн баригдахаар ОУВС-тай тодорхой тохиролцоонд хүрчихсэн байх байх гэж ойлгож байна. 

-Капитал банктай холбоотой асуудалд ямар нэгэн шийдвэрт хүрэв үү?

-Бүлэг ойрын үед яаралтай шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Загд(202.9.40.45) 2019 оны 12 сарын 13

Бид ер нь тусгаар улс мөн үү бензин тос цахилгаан нь Оросоос хоол хүнс өмсөх зүүх барилын материал нь Хятадаас тус тус хамаараад за тэгээд шүүх эд нь ОУПХ заагаад эдийн засгийг нь ОУВС удирдаад бидэнд ер нь өөрсдийн толгой эрх мэдэл байна уу

0  |  0
С. Дэмбэрэл(66.181.161.97) 2019 оны 12 сарын 11

Манай төрийн дуулал Дархан манай тусгаар улс гээд л дуулдаг даа. Нийтлэлийн гарчгийг харахад манайх тусгаар улс биш юм шиг.

0  |  0
Зочин(103.10.22.57) 2019 оны 12 сарын 11

ОУВС гэж нэг их ариухан байгуулага гэж бодохын цаана нь том том акулуудаас санхүүждэг юм шдэ.Рио Тинто тэдний нэг ш дэ.яагаад Оюу толгойн тухай яридаггүй гээш.

0  |  0
Зочин(59.153.85.113) 2019 оны 12 сарын 11

Хүмүүсийн ой санамж богино юм аа. 2016 онд Монгол улс улаан мөнгөгүй , данс улайсан байсан. Ганц л арга байсан шүү. ОУВС аас мөнгө зээлэх. 5,5 тэрбум $ зээлсэн. Тэд манай банк , санхүүг хянах, тодорхой болзол нөхцөл тавьсан. Бид хүлээж авсан. Тэдний заавраар явсан . Одоо амьсгаа авахтай болсон нь олон улсын ялангуяа Япон, Хятадын дээрхи зээл байсан шүү. Ишиг эврээ ургахаар ...хогийн монгол зан гаргах хэрэггүй л юм. НД аа нэмэх ёстой. Энэ нь эргээд тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал,халамж, тэтгэмж л болоод иргэнд очно шүү дээ. Улстөржих сэдэв биш.

0  |  1
amraa(103.212.116.158) 2019 оны 12 сарын 10

оувсангынхаа луйварчидаа аваад зайл дѳѳ

0  |  0
Батаа(103.212.117.227) 2019 оны 12 сарын 11

Монголчууд өөрсдийн толгойгоор хэзээ ажиллах юм бол доо өрөвдмөөр юм юм эрх мэдлээ шинэ цагийн залууст түргэн шилжүүл

1  |  0
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
од(150.129.143.94) 2019 оны 12 сарын 11

бид колони ороны иргэд байгаам уу?????.еэ чааваас

1  |  0
Jenco (202.9.46.165) 2019 оны 12 сарын 09

Гадаадууд Монголыг мэддэг болоод удаж байгаа

1  |  0
Зараа(202.126.88.169) 2019 оны 12 сарын 11

Тусгаар тогтнолсон Монгол улс байж юун ОУВС зөвшөөрөөгүй вэ. Тэр харийнханд эрх мэдэл засаг төр хууль хяналтаа яахыг заадаг болсон уу. Арай хжтэрч бнам. Манжийн үе биш байлтай. Тэд манай ерөнхмйлөгчийн бүрэн жрхийн хүрээнл тавьсан хоригт хөндлөнгөөс оролцдог хэн бэ

2  |  0

2  |  1
Зараа(202.126.88.169) 2019 оны 12 сарын 09

Иргэн(192.82.70.234) 2019 оны 12 сарын 11

Эдийн засгийн алуурч ОУВС г монголоос хөөн гаргах тэмцэл өрнүүлцгээе.

1  |  0
Иргэн(66.181.161.76) 2019 оны 12 сарын 11

ОУВС ховдог, шунахай сэтгэлээсээ салж, зардлаа бууруулж, алига хээл хахуулиа цэгцлэхийг зөвлөж байгаа болохоос идэж уух, тансаглалаа хадгалаад иргэдийнхээ халаасыг ухаж, төнх гэж зөвлөөгүй баймаар. Улсынхаа төсвөөөр тансаглан зугаацах чинь хэтрээд байна эрхэм эрхтэн дархтангуудаа. хэвлэл мэдээллээр гараад байгааг тандвал төсвийн тал нь та нөхдийн тансаглал үргүй зардалд алга болоод байна.

1  |  0
Ачу(31.10.150.70) 2019 оны 12 сарын 11

Гадны болон дотоодын дайснуудад судсаа бариулсан Монголоо гэх сэтгэлгүй сүгнүүдийг яаядаа байз.

1  |  0
Иргэн(66.181.178.213) 2019 оны 12 сарын 11

УИХ-ын гишүүдийнхээ идэж ууссан мөнгийг буцааж аваад, дээр нь өөрсдөө хулгайлахаа больчихоод татваруудаа нэмэх хэрэгтэй.

1  |  0
123456(202.21.100.210) 2019 оны 12 сарын 11

ta nar idej uuxaa bagasgaldaa ard tumniig shulj baixaar

2  |  0
oyun(202.126.88.149) 2019 оны 12 сарын 09

yasan udaan shiiddeg yum\n

0  |  0
Top