УИХ-ын өнгөрсөн баасан /2019.12.06/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ. Улмаар гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх Ажлын хэсгийг байгуулжээ.
Энэхүү Ажлын хэсгийн ахлагчаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилсон байна. Харин бүрэлдэхүүнд есөн хүн багтсан бөгөөд нам бүрээс төлөөлөл оржээ.
Сэтгэгдэл ( 0 )