Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарахын ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдийн төрд төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос үе шаттайгаар нэмэхээр болсон. Улмаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг батлахдаа ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр хуульчилж, тусгасан юм. Харин үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцэж, бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.12.09/ хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авах шийдвэрт хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, хоригийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцсэн заалтыг нь хүлээн авч, бусдыг нь хүлээж авах боломжгүй гэж үзсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
Эрх баригч намын бүлгийн энэхүү шийдвэрийг ОУВС-гийн удирдлагууд хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин энэ талаар Д.Тогтохсүрэн гишүүн хэлэхдээ "ОУВС-гийн зүгээс зөвшөөрөөгүй. УИХ-аар ямар нэгэн шийдвэр гарсны дараагаар яриа, хэлэлцээр хийнэ. Холбогдох хууль нь өргөн баригдахаар ОУВС-тай тодорхой тохиролцоонд хүрчихсэн байх байх гэж ойлгож байна" хэмээн ярьсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
эдийн засгын алуурчидтай хамтардаг байгууллага
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37