Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралддаг. Энэ дагуу УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр /2019.12.09/ хуралджээ. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд хэллээ.
Түүнчлэн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна.
Энэ талаар "УИХ-ын 26 мандат дээр зөвхөн нэг хүнийг сонгох маш харгис тулгалтыг оруулж ирж байна. Энэ бол ардчилсан сонголтыг маш буруугаар хэрэглэх хаалгыг нээж байна. Сонгуулийн тухай хуулийн процетурын асуудлыг Ажлын хэсгийн түвшинд зайлшгүй ярих хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, Зөрчлийн хуульд маш том өөрчлөлт орж ирж байна. Зөрчлийн хууль бол сонгууль маргаантай болох дохио юм. Ноцтой үйлдлийг шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгах нь зөв. Маргааш Ажлын хэсэг хуралдана. Тэр хуралд АН-ынхан зарчмын саналаа гаргаж тавих болно" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
АН энэ малаасаа салаагүй байж яаж сонгуульд өрсөлдөнө гэж бодож байна аа