УИХ-ын өнгөрсөн баасан /2019.12.06/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ. Улмаар гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх Ажлын хэсгийг байгуулсан билээ.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилсон бөгөөд бүрэлдэхүүнд бусад намын төлөөлөл болсон есөн хүнийг багтаасан юм. Тэгвэл Сонгуулийн хуулийг хэлэлцэх Ажлын хэсэг анхны хуралдаанаа маргааш /2019.12.11/ хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )