УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2019.12.10/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Энэ үеэр ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны төсөв, түүнийг дагалдан гарсан хуульд хориг тавьсан. Монгол Улсын 2020 оны төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлийн 20 хувийн нэмэгдлээс 174 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцэж хориг тавьсан байна. Энэ хоригийг манай нам үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Энэ үед ард иргэдийнхээ нуруунд татварын дарамт үүсгэж, төсөв бүрдүүлэхийг эсэргүүцэж байна. Аж ахуйн нэгжүүд шимтгэлийн өрөө төлж чадахгүй байхад 174 тэрбум төгрөгийн дарамтыг үүсгэж байгааг манай нам эсэргүүцэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа мэдэгдэж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 6 )
Шар хаднаас оргосон хүн бна ш дээ нүдийг нь харцгаа
TATVARAAR ENE ULSIG ENE HEDHEEN HUN CHINI TEJEEJ DIILEHGUISHUUDEE IHENH NI YADUU.UGSUN HEDIIG NI HUVAAGAAD TOM HAR MASHIN AVAAD UNACHIHNA.
Татвараа нэмэх замаар сонгуулийн мөнгө босгохыг оролдож байгаа намын навс унагаах хэрэгтэй Батзанданг дэмжиж байна
Зев шуу
БАТЗАНДАН НЭЭРЭЭ ҮНЭН ЯРЬДАГ БОЛ ... ОДОО БИ ГЭРТЭЭ АМАР СУУЖ БХ ЁСТОЙ... ТАНХАЙ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖДЭГ ЧИНЬ ИХ МУУХАЙ. ЮУ Ч ГЭХЭВ ... ХАЖУУ АЙЛААС НЭЛ ТАМХИ ... ИЙМ ЮМ НУУДЫГ ХАМРАА СӨХӨХӨД НЬ ТУСЛААД БАЙДАГН АРЧАЛСАН НАМ НЭЭРЭЭ СӨНӨӨСӨЙ\n
Татвараас өөр юугаар төсөв бүрдэж, нийгмийн суурь үйлчилгээг иргэдддээ хүргэдэг юм бол доо\n