"Тавантолгой төмөр зам" компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Т.Цэрэнбадралыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшүүлжээ. Эл асуудлыг өнөөдрийн /2019.12.11/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч Т.Цэрэнбадралыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулж, томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Д.Баярсайханыг тус газрын даргаар томилсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос түүний оронд Т.Цэрэнбадралын нэрийг оруулж ирсэн юм. Тэрбээр 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгсчээ.
Харин 2010 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн есдүгээр сараас “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )