Төрийн банк нь Монгол Улсын 21 аймаг, 330 суманд нийт 500 гаруй салбар нэгж, 4000 ажилтан, 300 АТМ, 3000 картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан олон улсын стандартад нийцсэн банкны бүх төрлийн үйлчилгээг 2.9 сая харилцагчдадаа хүргэн ажилладаг билээ.
Төрийн банкнаас 10 жилийн ойгоо тохиолдуулан хамтран ажилладаг Картаар үйлчлэгч байгууллагууд дундаа “Шилдэг КҮБ-2019” урамшуулалт аяныг 6 дахь жилдээ зохион байгуулан шилдгийн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудаа тодрууллаа.
Энэхүү урамшуулалт аянд Төрийн банкны ПОС, Мобайл ПОС төхөөрөмж ашигладаг Улаанбаатар хот болон Орон нутгийн 3000 гаруй Картаар үйлчлэгч байгууллагууд 2019 оны 9-р сарын 01- 2019 оны 11-р сарын 30-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд оролцож “хамгийн их орлого төвлөрүүлсэн”, “хамгийн их гүйлгээ хийсэн” шилдгийн шилдэг 20 Картаар үйлчлэгч байгууллагаа гадаад руу аялах эрхийн бичиг болон мөнгөн шагналаар урамшуулжээ.
Төрийн банкны хувьд 2019 онд Бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards”-аас Шилдэг өсөлт шагналыг гардан авч, Ногоон зээл, Эко картыг зах зээлд нэвтрүүлж, ТОП 100 ААН, ТОП 5 банкны нэгээр 6 жил дараалан шалгарч, 2019 оны араннэгдүгээр сарын 30-ны байдлаар 3 их наяд 236 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 19.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )