АН-д сонгуулийн шархны нөхөөс бий

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11

Хамтарсан Засгийн газар байгуулсан ч сэтгэл дундуур явдаг нөхөд АН-д цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч асан Б.Дэлгэрмаа. Нам дотроо нэр нөлөөтэй хэдий ч албан тушаалын хувьд аз муутай нэгэн. Ямартаа л Ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга гээд л олон бялууны чимэглэлд нэр нь дурдагдаад өнгөрдөг төдийхөн. Тиймээс АН-ын удирдлагууд бодож, бодож төмөр хатагтайдаа хэзээ ч огцруулахгүй нэгэн албан тушаалыг бэлэглэж, нүүр тахалсан. Тэр нь мэдээж Либерти хэмээх дээд сургууль. Сургуулийнхаа санхүүжилтийг унагахгүй гэсэндээ сум бүрээс мөн л албан тушаалд хүрч чадаагүй нөхдийг намынхаа зардлаар сургадаг нэртэй. Албан тушаалд аз муутай Б.Дэлгэрмаагаа АН өөхөнд ороож, ороож Ардын боловсролын салбарт зүтгүүлж буй нь энэ ажээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top