МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2019.12.17/ хуралдсан. Хуралдаанаар ирэх 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойргоор явуулах шийдвэрт хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос байр суурийг нь сонирхлоо.
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг томсгосон тойрог буюу аймаг нэг тойрог байх хувилбараар явуулахыг эрх баригч намынхан санал нэгдлээ. Таны хувьд намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэртэй санал нийлэх үү?
-Тийм ээ, санал нийлж байгаа. Дэмжиж байна.
-Эерэг болон сөрөг тал нь юу байх вэ?
-УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойргоор явуулах хувилбарт санал нэгдсэн. Сөрөг тал нь нэр дэвшигчдийн хооронд ширүүн өрсөлдөөн болохыг үгүйсгэхгүй. Эерэг тал нь аймаг нэг тойрог байх бөгөөд жинхэнэ иргэдээсээ сонгогдоно. Жишээлбэл, Эрдэнэт хотод гурван мандат байсан бол гурав биш нэг л бодлогоор явах нь. Өөрөөр хэлбэл, сонгогдсон гурван гишүүн нь нийлж, хамтраад л сонгогчдоо төлөөлөөд явна гэсэн үг.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа 20 хоног ч хүрэхгүй шүү дээ. Томсгосон тойргоор явуулахад сурталчилгааны хугацаа хангалттай юу?
-Хуучин хугацаагаараа л явна. Хугацааг нэмэх шаардлага байхгүй. Учир нь, сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчид нэг нэгнээ муулж, дайрч давшилдаг шүү дээ. Энэ ч утгаараа хугацааг нэмэх шаардлага байхгүй.
-Цаг хугацааны хувьд нэр дэвшигчид тойрогтоо бүрэн хүрч ажиллаж чадах хэрэг үү?
-Хүрч ажиллахаас өөр арга байхгүй. Жишээ нь, 15 сумтай аймаг байлаа гэхэд нэг сумандаа нэг өдөр ажиллаад л явах нь. Өөр ямар ч арга байхгүй. Мэдээж газар нутгийн хувьд том, жижиг янз бүр л байгаа байх. Тэглээ гээд яах билээ.
-Мандатын тоог нэмж, хасахдаа хүн амын тоог харгалзаж үзнэ биз дээ?
-Тийм. Дөрвөн аймаг мандат нэмж, ганц хоёр аймгаас мандатын тоог хасаж магадгүй. Хүн ам ихтэй зарим дүүргийн мандатыг ч гэсэн татаж авах байх. Өөрөөр хэлбэл, хуучин 2008 оны сонгуулийн хуулиар явуулна л гэсэн үг.
-Сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь мөнгөний сонгууль болгох эрсдэлтэй гэж ярьж байна. Энэ хэр бодитой вэ?
-Тийм зүйл байхгүй.
Сэтгэгдэл ( 3 )
ЖДҮЧИН ДАМБА-ОЧИР МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ МАН НЭР ДЭВШҮҮЛБЭЛ НЭР ХҮНДЭД ЧИНЬ АСАР МУУГААР НӨЛӨАЛЖ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭНЭ ШҮҮ. ЯЛАНГУЯА ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН ЭНХАМГАЛАНГИЙН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮҮЛЭХЭЭР ОРУУЛЖ ИРСЭН 4 НӨХӨРИЙГ ХЭЗЭЭ Ч НЭР ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ НЭР ДЭВШҮҮЛЭХ НЬ.БИТГИЙ ХЭЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАС ӨМНӨ НАМААСАА ХӨӨЖ ХУУЛИЙН БАЙГУУДЛАГАД ӨГЧ БАЙХ ГАЗАР БАЙЛГАЖ БАЙЖ МАН 2020 ОНД ЯЛАЛТАД ДАХИН ХҮРНЭ.
Энэ одоо дахиад сонгогдоно гэж горьдоод байгаа юм байхдаа
damba ochir chi tam ochir