Ж.Батзандан: Тойргийг томсгож, хүний төлөө санал өгдөг байх нь зөв

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2019.12.17/ хуралдсан. Хуралдаанаар ирэх 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойргоор явуулах шийдвэрт хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Томсгосон тойргоор хүний төлөө санал өгдөг байх нь зүйтэй. Хэтэрхий жижиг тойргоор явуулснаас хойш УИХ-ын гишүүн нь ИТХ-ын төлөөлөгч шиг болсон. Нөгөө талаараа төсвийн хөрөнгө 76 хуваагдаж, үр ашиггүй болсон. Иргэд ч их шүүмжилдэг. Тиймээс тойргийг томсгож, хүний төлөө санал өгдөг байх нь зөв юм. Энэ нь одоогийн тогтолцооноосоо илүү зөв болсон гэж харж байна. Гэхдээ сонгуулийн үйл явцтай холбоотой харах, шинэчлэх, өөрчлөх олон асуудал бий. Ялангуяа сонгогчийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарах ёстой. Саналыг хар машинаар тоолж байгаа тохиолдолд хяналтын тооллого буюу гар тооллогыг 100 хувь хийх ёстой. Хяналтын тооллого, хар машины тоо хоёр зөрсөн тохиолдолд гар тооллогын хариуг эцсийн албан ёсных гэж үзэх ёстой зэргээр олон саналыг Ажлын хэсэгт хүргүүлж байна" гэв.

Түүнчлэн "УИХ-ын 2008 оны сонгууль яг одоогийн оруулж ирж байгаа системээр болсон. Дараа нь долдугаар сарын 01-н болж үймээн, бужигнаан болсон. Бид мартах ёсгүй. Сонгуулийн будилаан намуудын дотоод хагарлыг хөгжөөдөг систем юм. Тиймээс одоогийн сонгуулийн системийн хуулийг оруулж ирэхдээ 2008 оныхоо алдаанаас Монголын төр суралцаж, сонгогчийн эрхийг хамгаалах, үндэсний эв нэгдлийг хангах шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ба(174.88.109.65) 2019 оны 12 сарын 18

Зөв,зөв

0  |  0
Zochin(139.5.219.49) 2019 оны 12 сарын 17

Majoritariig tomsgoj sumdad toroh emegteichuuded ongotsoor

0  |  0
Top