Ч.Хүрэлбаатар: Би УИХ-ын гишүүн болсон сонгуулийн системээ шүүмжлэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2019.12.17/ хуралдсан. Хуралдаанаар ирэх 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойргоор явуулах шийдвэрт хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 26 тойрогт 76 мандаттай байх сонгуулийн хувилбарыг сонголоо. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас байр суурийг нь сонирхлоо. 

Тэрбээр "Би яг энэ системээр 2008 онд УИХ-ын гишүүн болж байсан. Энэ ч утгаараа би гишүүн болж байсан сонгуулийн системээ шүүмжлээд яах вэ. Мэдээж сонгуулийн бүх системийг авч үзвэл төгс, төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайн, муу талтай. Гэхдээ учиргүй шүүмжилмээргүй байна. Дахин хэлэхэд, би яг энэ тогтолцоо, энэ системээр анх удаа УИХ-ын гишүүн болж байсан. Надад олон зүйл яриад байх юм алга" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АТГ(202.9.46.117) 2019 оны 12 сарын 17

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Чандмань эрдэнийн нөхөд” нөхөрлөлд 150 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх хэмээн АТГ-аас шалгаж байна.

1  |  0
Увс(212.21.66.6) 2019 оны 12 сарын 17

Увс аймгийн ИТХ-ын 3 төлөөлөгч өнгөрсөн Бямба гарагт зуурдаар өнгөрчээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу Nissan Juke-тэй явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руугаа даваад буудаг хэсгийн эргэлт дээросолдсон байна. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир нь мөн тухайн өдөр Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Энэхүү хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

1  |  0
Gah tui(192.82.72.253) 2019 оны 12 сарын 17

ta nariig UIH gej tembuurch bh hoorond chin uls ali hediin alga bolson heden ard ch ali hediinee Mongoliig uzen yaddag bolchihson.

0  |  0
Top