Сонгуулийн тухай хуулийг ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ шилжүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

УИХ-ын өнөөдрийн /2019.12.18/ чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар Сонгуулийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ингэснээр маргааш /2019.12.19/ 10.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Дараа нь УИХ-ын чуулган хуралдаж, Сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлахаар тогтлоо.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top