БАЙНГЫН ХОРОО: Сонгуулийн хуулийн ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

УИХ-ын өчигдрийн /2019.12.18/ чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар Сонгуулийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2019.12.19/ 10.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, Сонгуулийн тухай хуулийг эцэслэн батална. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top