Г.Занданшатар сайдыг газрын дарга нь “матав”

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

Гадаад улс оронд суугаа Элчин сайдуудаа эх оронд нь дуудах эрх нь хуулиар дан ганц Ерөнхийлөгчид оногдсон байдаг байна. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ эрхэд “халдсан” Гадаад харилцааны яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайханы хууль бус үйлдлийн талаар Zindaa.mn сайт өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, “Би найман улс оронд суугаа Элчин сайдууддаа Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу бичиг илгээсэн. Хугацаа нь дуусч байгаа элчин сайдууд байсан юм. Дуудлагыг нь энэ үүргийн дагуу л өгсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ тухай бичиг илгээхээр болсон. Ерөнхийлөгчийнхөө өмнүүр ороод бүрэн эрхэд нь халдаад байсан юм байхгүй. Сайдыг гадаад томилолтоос ирэхээр нь танилцуулж энэ талаарх тайлбараа Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгнө” гэжээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top