Бурхан багшийн Их дүйчин өдрөөр бүх нийтээр амарна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гарагт /2019.12.20/ хуралдсан. Хуралдаанаараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, баталсан юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн барьсан хуулийн төслийг баталж, Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болголоо.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар “Зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийг 4.1.10-т оруулахаар болж байгаа юм. Энэ нь нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу улс орны хэмжээнд амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр билээ. Ингэснээр хуулиар улс даяар амардаг өдөр нэгээр нэмэгдэж байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(202.126.89.93) 2019 оны 12 сарын 24

Амралт ихдээд байхад ,хийх юм аа олж ядах юм даа

0  |  0
irgen(192.82.70.206) 2019 оны 12 сарын 23

Ene teneg avgai untmaar baigaa bol ooroo l unt. Busdiig uruu tataj hamt untah geed baih hereggui. Bid ajilaa hiimeer baina.\n

0  |  0
Зочин (202.9.40.176) 2019 оны 12 сарын 23

Амралт ихсэх тутам амьдрал доройтоно. Өлсөж үзээгүй хүн ажлын амт шимтээр амьдрал дээшилдэгийг мэдэхгүй учир амрахыг л боддог нь хууль . Өнөөдрийн ядуу амьдралаа болж байна гэж бодогчид нь арчаагүй залхуу ,ухаангүй ,мэдлэг,мэдрэмжгүй хүний зан болжээ.

0  |  0
Zazaz(202.126.88.231) 2019 оны 12 сарын 23

Hiiseh nuglee burhaniii umun ariutgaj baigaa umu.....

0  |  0
зочин(203.91.116.118) 2019 оны 12 сарын 23

Монголчуудыг энэ авгай хорлож ханахгүй юм ааа,,,,,Ажилгүй , орлогогүй, ядуу байлгах бодлого байх шүү энэ

1  |  0
Зочин(66.181.166.15) 2019 оны 12 сарын 23

mongolchuudiin amralt bagadaagui yasan ih amardag um v

1  |  0
Top