Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдаж байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг билээ. Хуваарь ёсоор өнөөдөр /2019.12.23/ УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдах байсан ч гишүүд орон нутагт томилолттой болон тойрогтоо ажиллаж байгаа болохоор хуралдахгүй.
УИХ-ын гишүүдийн олонх тойрогтоо ажиллаж, орон нутагт томилолттой яваа учир Төрийн ордон "эзэн"-гүй байна.
Харин өнөөдөр /2019.12.23/ УИХ дахь ШИНЭ намын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, ураны асуудлаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн мэдээллийг сонссон байна. Түүнчлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айрагт цианид натри алдагдсан эсэх асуудлыг хэлэлцэв.
Сэтгэгдэл ( 1 )
Гишүүнийхээ ,мөнгөөр ,тайлан ,нэрээр ,сурталчилгаа ,баяр ,тэмдэглэх гээд алга болсон. Харамсалтай. Уг нь ,төсвийн ,бидний мөнгө шүү дээ.