УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ж.Батзандантай ярилцлаа.
-УИХ-аар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг батлаад байна. Сонгуулийн тогтолцооны хувьд эрх баригч нам анх 50:26 хувилбар гэж байснаа том мажоритараар явахаар шийдлээ. ШИНЭ намын хувьд ямар байр суурьтай байсан бэ?
-Таван тодорхой саналыг ШИНЭ нам болон парламентад суудалгүй 20 гаруй нам эрх баригч намд, сонгуулийн хуулийн ажлын хэсэгт хүргүүлсэн. Тухайлбал, хар машиныг ашиглах, ашигласан тохиолдолд гар тооллогыг давхар 100 хувь явуулах гэдэг саналыг хүргүүлсэн. Хоёрдугаарт, сонгуулийн нэрсийн жагсаалтыг улс төрийн намуудад сонгуулиас 20 хоногийн өмнө олгох нь зүйтэй гэдэг санал. Гуравдугаарт, сонгогчдын бүртгэлтэй холбоотой “царцааны нүүдэл”-ийг хязгаарлах саналыг хүргүүлсэн юм. Дөрөвдүгээрт, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах буюу улс төрийн намууд эвсэх, эвслээс нэг нам гарсан тохиолдолд эвсэл тардаг хуучин тогтолцоог өөрчлөх, улс төрийн намуудын эвслийг бат бөх байлгах, зөвхөн олонх нь эвслээс гарсан тохиолдолд тардаг гэх мэт улс төрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бас тодорхой заалтуудыг санал болгосон. Мэдээж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сонгуулийн үеэр ил тод, нээлттэй байлгах гэх мэт чухал заалтуудыг хүргүүлсэн байгаа.
Бидний санал болгосон таван заалтаас хоёрхон саналыг эрх баригч нам хүлээж авсан. Нэг нь эвсэлтэй холбоотой санал, хоёрдахь нь нэрсийн жагсаалттай холбоотой саналыг хүлээж авсан. Сонгуулийн тойргийг томсгосныг бид буруу гэж бодохгүй байгаа. 76 жижиг нэг мандаттай тойргийн системээр олон сонгууль явуулсан. Энэ нь төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулдаг, төрийн бодлогыг жижигрүүлдэг сул талтай. Ийм учраас томсгосон олон мандаттай тойргийг буруу гэж үзэхгүй байгаа. Гэхдээ бид сонгуулийн луйвар гарах, сонгогчдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэдэг саналуудыг сонгууль зохион байгуулах байгууллагууд болон Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.
-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга сонгуулийн саналыг хар машинаар тоолох боломжгүй гэж байсан санагдаж байна. 2008 оны сонгуулийг томсгосон мажоритар хэлбэрээр явуулж байлаа. Хар машинаар давхар тоолоогүй тохиолдолд элдэв будлиан гарах вий. Таны ярианаас болохоор хар машин болоод гараар давхар тоолно гэж ойлгоод байна?
-Сонгуулийг анхны хувилбар буюу 26:50 гэдэг хувилбар орж ирэх үед Сонгуулийн ерөнхий хорооны дарга хар машинаар тоолоход хүндрэл гарч магадгүй гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, 26 мандаттай улс тойрог гэдэг хувилбар бол хар машинаар тоолоход хүндрэл гарна гэдэг асуудал ярьж байсан. Томсгосон 26 тойрогт хуваагдаж байгаа одоогийн тогтсон хувилбар бол хар машинаар тоолоход хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 2012 оны сонгуулийн 48 тойрог нь бас томсгосон тойрог байсан шүү дээ. Тэгэхээр хар машинаар тоолж болох нь батлагдсан учраас санаа зовохгүй байгаагаа илэрхийлж байсан.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл авч байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт орсон нь нэлээд маргаан дагуулаад байна. 2008 онд яг энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж байсан болохоор УИХ-ын сонгуулийн хууль Цэц дээр очно гэсэн таамаглал ч гарч байгаа?
-Миний зүгээс Эрүүгийн хуульд заасан таван төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах ёстой гэдэг саналыг оруулсан байгаа. Дэлхийн улс орнуудад байдаг жишиг ч ийм юм билээ. Нэгдүгээрт, эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдсэн бол хоёрдугаарт, эх орныхоо эсрэг тагнуул хийх гэмт хэргийг үйлдсэн хүн байвал, гуравдугаарт, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн бол, дөрөвдүгээрт, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл авч эдэлж байсан хүн гэх мэт тодорхой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх эрхийг нь хязгаарлах нь зүйтэй гэдэг саналыг оруулсан. Харамсалтай нь, миний саналууд бүгд унасан. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нарын гаргасан “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл авч байсан хүнийг нэр дэвшихийг хориглоно” гэсэн санал дэмжигдсэн.
-Энэ саналыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбож ойлгох хүн олон байна?
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон одоогийн байдлаар нэлээд олон арван хүн байна гэж би мэдээлэл авсан. Ганцхан Н.Энхбаяр биш.
-Өөр улс төрөөр явсан алдартай хэн байдаг билээ?
-Олон хүн байгаа. Үүнийг та судлаад шүүхийн лавлагааг нь авах хэрэгтэй. Бид хүний нэр ярьж, нэг хүнд зориулж хууль баталж болохгүй. Тэгэхээр хүчингийн хэрэг хийсэн, эх орноосоо урвасан хэргээр ял шийтгүүлсэн олон хүн бас байгаа. Эх орныхоо эсрэг тагнуул хийсэн олон хүн бий.
-Яг шүүхээр шийтгүүлсэн үү?
-Тийм. Авлига, албан тушаалын хэрэгт орооцолдож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял эдэлсэн, шийтгэл хүлээсэн олон хүн байгаа. Тэгэхээр Монгол төрийг цэвэрлэх хэрэгтэй. Тав дахь нь санаатайгаар хүн амины гэмт хэрэг үйлдэж байсан хүнийг сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах ёстой гэдэг саналыг би оруулсан. Монголд хүн амины гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн олон хүн байгаа. Ганцхан С.Эрдэнэ биш шүү дээ. Олон хүн бий.
-Та ийм саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр гаргаад санал тэнцээд унаж байсан санагдаж байна. Тухайн үед АН-ын дарга С.Эрдэнэд л зориулж байна уу даа гэж бодогдож байлаа?
-Бид асуудал ярихаар ганц, хоёр улстөрчтэй холбож асуудлыг гуйвуулах, утгыг нь алдуулах гэж оролдох хэрэггүй л дээ. Үндсэн хуулийн цэц энэ талаар шийдвэр гаргасан тухай би сонссон. Хэрвээ үнэн бол дахиад тэр шийдвэрээ гаргаад УИХ руу ирүүлэх хэрэгтэй. Ер нь ардчилал гэдэг бол гэмт хэрэгтнүүдээр төрөө удирдуулахыг хэлдэггүй. Ардчилал гэдэг бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг төрийн толгойд залахыг хэлдэггүй юм. Ардчилал гэдэг бол сахилга батыг, төрийн эрх мэдлийг ард түмний гарт өгөхийг, төрийн эрхийг авлигач, хулгайч нарын гараас салгаж авахыг хэлдэг. Хүний эрх нэрээр Монгол төрийг гэмт хэрэгтнүүд, мафийн гарт өгөхийг ШИНЭ нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдийнх нь ярьж байгаагаар Н.Энхбаяр даргын хувьд хэлмэгдсэн байж магадгүй. С.Эрдэнэ даргын хувьд хэлмэгдсэн байж магадгүй. Тэгвэл тэр хүмүүсийг цагаатгах тогтоолыг Улсын Дээд шүүхээс гаргах ёстой. Шаардлагатай гэвэл С.Эрдэнэ, Н.Энхбаяр хоёрыг цагаатгахын төлөө Улсын Дээд шүүх ажиллах ёстой. Түүнээс бус С.Эрдэнэ, Н.Энхбаяр хоёроос болж Монголын бүх хүн амины хэрэгтнүүд, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд УИХ-ын гишүүн болж болно гэдэг логикоор асуудалд хандаж болохгүй. ШИНЭ нам зарчим, бодлого л ярьж байгаа.
-Цагаатгах барих яах вэ. Гол нь хүнийг нэг хэргээр насан туршид нь яллаж болохгүй бас хуулийг эргүүлж хэрэглэж болохгүй гэдэг шүү дээ?
-Угаасаа Монгол Улс УИХ-аасаа гаргасан төрийн албанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ажиллахыг хориглоно гэдэг хуультай улс. УИХ ч гэсэн төрийн алба.
-Гэхдээ томилогддог биш, иргэдээс сонгогддог?
-Төрийн захиргааны албанд гэмт хэрэгтнүүд ажиллахыг хориглодог хэрнээ төрийн дээд байгууллагад ажиллахыг нь зөвшөөрдөг улс Монголоос өөр байхгүй. Тэгэхээр УИХ-аас гарсан шийдвэр хэрвээ Үндсэн хууль зөрчсөн, буруу байгаа бол Үндсэн хуулийн цэц нь тэрийг хянах хэрэгтэй гэж бид ойлгож байгаа. ШИНЭ намын хувьд дээр дурдсан таван төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй. Үүнийг хатуу хэлье. Энэ бол ШИНЭ намын зарчим. Бусад тэр хуучин намууд нь дэвшүүлдэг юм байгаа биз. ШИНЭ нам бол хуульчилсан ч дэвшүүлэхгүй, хуульчлаагүй ч дэвшүүлэхгүй.
-Сонгуулийн сурталчилгааны хугацааны асуудал байна. Нэмэгдүүлэхгүй гээд байсан юу болсон бэ. 2016 оны сонгуулиар 76 жижиг тойргоор сонгууль явуулж байлаа шүү дээ. Тэр үед бол 18 хоног болж байгаа юм. Харин одоо томсгосон тойргоор сонгууль явуулахаар хуульчиллаа. Тэгэхээр богино хугацаанд нэр дэвшигч жишээ нь аймгаа тойрч амжихгүй л дээ?
-Сурталчилгааны хоногийг жаахан сунгасан. Өнөөдөр бид сошиал медиа өргөн хөгжсөн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрс дэлгэрсэн ийм эрин үед амьдарч байна. Өөрийгөө эртнээс таниулах, бодлогоо олон түмэнд ойлгуулах бололцоо, боломж өнөөдөр ч хүн болгонд байгаа. Тэгэхээр сонгуулийн хууль эцсийн хэлэлцүүлэгт ороод батлагдсан. Одоо хуулийнхаа дагуу бүх нэр дэвшигч өрсөлдөх цорын ганц зам үлдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавих эрх нь байгаа. Үндсэн хуулийн цэцэд өгөх эрх бас нээлттэй байна. Энэ хуулийг их сайн хууль болсон гэж би хэлж чадахгүй. Гэхдээ долоон сарын дараа болох сонгуулиар улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн өрсөлдөөн болох дүрэм тодорхой болсонд баярлаж байгаа.
-Сонгуулиар ШИНЭ нам хэр далайцтай оролцох төлөвлөгөөтэй байна. Гадуур ШИНЭ нам, МАХН, БНН хоорондоо эвсэж магадгүй гэсэн таамаг гарсан байна лээ?
-ШИНЭ нам бол Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэдэг нэртэй. Монголын мянга мянган шударга эх орончдыг нэгтгэж ШИНЭ нам сонгуульд оролцоно. Өнгөрсөн 30 жил шуналтай авлигачдын нэгдсэн намууд Монголыг удирдаж байлаа. Олигархиудын нэгдсэн намууд Монголыг удирдаж байлаа, оффшорчдын нэгдсэн намууд Монголыг удирдаж байлаа. Ирэх 30 жил эх оронч, шударга иргэдийн нэгдсэн эвсэл, хүчин Монголыг удирдах байх гэж бид ойлгож байгаа. Ирэх 30 жилийг шударга 30 жил, шударга иргэд нь төрийн жолоог удирдсан 30 жил байгаасай билээ гэж хүсэж ШИНЭ нам зохион байгуулалтад орсон юм.
-Ирэх сонгуулиар эвсэхийн хувьд?
-Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам Монголын бүх шударга иргэдтэйгээ, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа, эх оронч шударга улс төрийн намуудтай эвсэж хамтарч ажиллах болно.
-Улс төрийн намуудыг баруун, зүүний гэж хуваах нь түгээмэл. Ер нь ШИНЭ нам яг ямар үзэл баримтлалтай юм бэ?
-Баруун, зүүн гэдэг улс төрийн хуваагдал орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд ач холбогдлоо алдсан гэж яригддаг болоод удаж байгаа. Улс төрийн намуудыг эх оронч улс төрийн нам уу, эх орны эсрэг баримжаатай улс төрийн нам уу. Үндэсний эрх ашгийг хамгаалдаг улс төрийн нам уу, үндэсний эсрэг чиглэсэн улс төрийн нам уу гэж үндсэндээ хоёр л хуваадаг болсон. Үндэсний баримжаатай улс төрийн хүчнүүд бол аливаа шийдвэр гаргахдаа үндэсний эрх ашиг, шударга ёсны эрх ашгийг нэгдүгээрт тавьж шийдвэрээ гаргаж байгаа. ШИНЭ нам бол үндэсний эрх ашгийн нам байна, шударга ёсны төлөө нам байна гэдгээ албан ёсоор зарласан. Түүнээс бус Дубайд очиж нууцаар гэрээ байгуулдаг нам байж болохгүй ээ. Эрдэнэтийн 49 хувийг найздаа авч өгөхийн төлөө тэмцдэг нам байж болохгүй. Цагаан суваргын ордыг олигарх бүлэглэлүүдэд нууцаар авч өгдөг нам байж болохгүй ээ. Сүхбаатарын талбай, хүүхдийн парк, Найрамдал зуслангаа хувьчилдаг нам байж болохгүй ээ. ШИНЭ нам өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засахын тулд байгуулагдсан улс төрийн хүчин. Олон нийтийн эрх ашиг, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг улс төрийн хүчин Монголд үгүйлэгдэж байгаа юм. Тэр нам нь ШИНЭ нам байх болно. Шуналтай хэдэн бүлэглэлийн эрх ашгийг хангадаг биш шударга ёсны эрх ашгийг хангаж ажилладаг улс төрийн хүчин байна. Тэр нам нь ШИНЭ нам байх болно гэдгийг албан ёсоор хэлье.
-ШИНЭ намынхан орон нутгаар явж уулзалт хийж байсан. Одоо хийхээр төлөвлөсөн өөр ямар ажил байна?
-ШИНЭ нам байгуулагдаад гурван сар болжээ. Есдүгээр сарын 12-нд байгуулагдсан, одоо арванхоёрдугаар сар гарчихаад байна. Гурван сарын дотор ШИНЭ нам Монголын бүх аймаг, дүүрэгт очиж ажиллалаа. Иргэд олон түмнээ сонслоо. Ирэх оны нэгдүгээр сараас эхлээд ШИНЭ нам бүх сум, хороонд очиж иргэдтэйгээ тулж ажиллана. ШИНЭ намын бодлого иргэдээс гарсан, ард түмнээс ургасан бодлого байх ёстой. Монголын 330 сум, 152 хороонд ШИНЭ намын удирдлагууд очиж ажиллах болно гэдгийг хэлье. ШИНЭ нам шударга Монголыг бий болгохын төлөө, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг Монгол төрийг бий болгохын төлөө бүх хүч чадлаа дайчлан Монголын бүх шударга, эх оронч иргэдтэй хамтарч ажиллах болно. ШИНЭ нам үндэсний хэмжээний хүчирхэг улс төрийн хүчин болно гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа.
-Гишүүнчлэлийн хувьд хэр нэмэгдэж байна?
-ШИНЭ нам хуучин намууд шиг хатуу гишүүнчлэл дээр суурилсан улс төрөөс татгалзаж, зөвхөн дэмжигчид дээр суурилсан улс төрийн хүчин байх болно гэдгээ албан ёсоор зарласан. ШИНЭ нам хуучин намууд шиг ард иргэдээ намын гишүүнчлэлээр нь ялгаварлан гадуурхдаг улс төрөөс татгалзаж, Монголоо дэмждэг, бие биенээ дэмждэг дэмжигчид дээр суурилсан улс төрийн хүчин байх болно гэдгээ зарласан. ШИНЭ намын дэмжигчдийн бүртгэл одоогийн байдлаар 90 гаруй мянгад хүрсэн байна гэж бид харж байгаа. Өөр намын гишүүн ч ШИНЭ намын дэмжигч байж болно гэж бид дүрмэндээ тусгаж өгсөн. Монголыг ялгаварлан гадуурхдаг, монголчуудыг дотор нь хуваан талцуулдаг хатуу гишүүнчлэлийн систем бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн систем байсан. Ирэх 30 жилд бид Монголыг нэгтгэдэг, нийлүүлдэг, эв нэгдлийг нэгдүгээрт тавьдаг хатуу гишүүнчлэл дээр бус чөлөөт дэмжигчид дээр суурилсан улс төрийн хүчнийг бий болгох замаар Монголоо аварна гэж бид үзэж байгаа.
-Сар гаруйн өмнө баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2028 оноос намуудын гишүүнчлэлийн босго сонгуулийн насанд хүрэгчдийн нэг хувь байх босго тогтоосон шүү дээ?
-2028 оноос тэр асуудал яригдах байх.
Сэтгэгдэл ( 13 )
Энэ хүний байр суурь гэж юу байдаг юм улс эх орон ард түмэнээ гэх сэтгэл энэ хүнд түйч байхгүй ядарсан ард түмэнээрээ тоглоом тохуу хийхээ болих хэрэгтэй энэ хүний г хэнч дэмжихгүй мэдрэл муутай хүмүүс л дэмжих байх
Энэ хүн том эрх мэдэлтэй болчихвол монголчуудын эрх ашиг гэж байхгүй болно энэ хүнд улс орны эрх ашиг гэж байхгүй зөвхөн амин хувийн ах дүүгийн эрх ашиг нь урдаа явдаг хүн харахад шудрага юм шиг боловч цаанаа бол тэс өөр шуналтай хүний үнэргүй найү нөхдөө хэзээч юундч золиослох этгээд ийм хүмүүс төрд олширвол монгол түмэний маань ирээдүй маш бүрхэг харагдаж байна
Энхбаяр хэлмэгдсэн Элбэгдорж олон гэмт хэрэг хийсэний нэг нь энэ гэж ярьдаг Элбэгдоржийн гэм бурууг тогтоох нь зѳв
санаатай болон санамсаргүй хүн алсан хүн их хуралд хэд хэд бий шүү зөвхөн эрдэнэ биш м.энхболд оос авахуулаад сүхбат аварга хүртэл
энэ хүний нүдийг хар даа, яг л сэтгэцийн өөрчлөлттэй хүн бна, энэ хүнийг тусгаарлах хэрэгтэй
БАТЗАНДАН ЖИНХЭНЭ ШИЗОТОЙ ЮМ ЯРИХАА БОЛИОЧЭЭ ЧИНИЙ ЯРИЖ ХЭЛЖ БАЙГАА ЮМАНД ИТГЭХ ЮМ АЛГА. ХҮН АЛСАН ХҮН ЗӨНДӨӨ БАЙНА ГЭНЭ ҮҮ. ТЭР ХҮМҮҮСЭЭ НЭРЛЭ Л ДЭЭ ЯАГААД ХҮН АЛЧИХААД ЗҮГЭЭР ЯВААД БАЙДАГ ЮМ ҮНЭХЭЭР ҮНЭН БОЛ ТА ТЭР ХҮМҮҮСЭЭ ТЭР ТЭРИЙГ ТЭР АЛСАН ГЭЭД НЭРЛЭ ЧАДАХГҮЙ БОЛ ТА ӨӨРӨӨ МАШ НОЦТОЙГООР ХҮН ГҮТГЭСЭН ХЭРЭГЭЭР ЯЛ АВЧ ШОРОНД СУУХ ЁСТОЙ .ТА С.ЭРДЭНЭЭС АВХУУЛААД ЦААШАА НЭРЛЭЭЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦАГА ЦАРАЙДААД ШОРОНД БАЙХ ЁСТОЙ.
СООРСИЙН ДААЛГАВАРААР МЛОНГОЛЧУУДЫГ ХАГАЛЖ, 5 ХҮН АЛУУЛСАН МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЯРГАЧИН ШИЗО БАТЗАНДАН ЧИ ӨӨРӨӨ БАЙГААГАА ОЙЛГҮ.
Авилга албан тушаалын хэрэг хийсэн хүн заавал яагаад төрд ажиллах гээд зүтгээд байдаг байнаа. Ажиллах эрхийг нь хэн ч хасаагүй. Төрийн албанаас өөр газар ажиллах нь нээлттэй
2019-11-28 нд ” Номин Юнайтэд ” буюу хуучнаар гутлын үйлдвэрийн ( Таван богдын замын урд талын ) Номингоос 3 уут ”Лапша ” брэндийн цаасан ууттай хэрчсэн /цуйвангын/ гурил аваад гэртээ ирээд цуйван хийж идэх гэтэл нилдээ хөгцөрсөн байлаа . Маргааш өглөө нь хөгцтэй гурилнуудаа аваад тус салбар дээр очтол Зохион байгуулагч нь хээв нэг гурилыг нь солиод өгчих гэнээ . Би ”Юун солиулах вээ би гурилынхаа мөнгийг 940 төг * 3 уут , 7 буудлаас нааш цааш явсан бензиний мөнгө арван мянган төгрөгтэй авьяа ” гэсэн чинь ”Юун бензиний мөнгө нэхээд байнаа , миний хувцасруу харж байснаа чи 7 буудлаас энэ хүртэл
Батзандан малаа одоо больж үз дандаа хүнийг гүтгэсэн юм ярьж сонгуулийн шоугаа хийхээ зогсоо Чамайг тоодог хэн байнаа Монголд эргүү малаа нээх шударга царай гаргаад чи бол энхийн цагаан тагтаа биш шүү
batsandan yua ta 7-1 nd olon hun alsan shuu chu uls turd orood yu hiisen yumbe magnaidaa hergee jihehgeed guij yavsan bizdee hogiin shaaraa
batsandan yua ta 7-1 nd olon hun alsan shuu chu uls turd orood yu hiisen yumbe magnaidaa hergee jihehgeed guij yavsan bizdee hogiin shaaraa