Ардчилсан намын удирдлагууд өчигдөр сэтгүүлчидтэй ээлжит 4:11 уулзалтаа хийлээ. Энэ удаа орон нутагт хэлэлцүүлж байгаа "Монгол хүн-2020" хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэв. Хэлэлцүүлгийг наран ургах зүгт байрлах Дорнод аймгаас эхэлснээс хойш 13 дахь аймагт Говь-Алтайд ажиллаад ирсэн байна. Харин энэ сарын 19-20-нд Хөвсгөл аймагт зохион байгуулснаар хэлэлцүүлэг намар хүртэл завсарлах аж. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Монгол Улсыг Алтай, Хангай, Говь гэж гурван бүс болгож, тус бүрт холбооны Засгийн газар хэлбэрийн байгууллага ажиллуулах хэрэгтэй гэв. Мөн эдийн засгийн хөгжлийг нь ч тусад нь шийдэх хэрэгтэйг хэллээ. Тэрбээр нам бол асуудал шийдэж, тууз хайчилдаг бус, асуудлыг төрийн бодлого болгох чиглэлд ажиллах ёстой гэсэн юм. Түүний хэлснээр 13 аймгаас Дундговь, Говь-Алтайд байдал хамгийн хүнд байгаа гэнэ. Сүүлийн 10 жилд 20 мянган иргэн шилжсэн байна. Мөн цэвэр усны хомсдол эрүүл мэндэд нь заналхийлж байгаа гэнэ. Харин Говь-Алтай аймгийн таван хүний нэг нь нинжа болжээ. Орон нутгийн иргэд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон үгээ хэлж байгаа аж. Тэд хоёр зүйлийг онцолжээ. Тухайлбал, хууль бус тендер, төрийн алба арын хаалга, шалгалт нь үзэмж төдий болсонд шүүмжлэлттэй хандсан байна.
Эх сурвалж: Нийгмийн толь
Сэтгэгдэл ( 0 )