Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын комиссын тавдугаар хуралдаан өчигдөр болж, хуралдааныг Улсын комиссын дарга, Ерөнхий сайд С.Батболд даргаллаа. Хуралдаанаар хүн ам, орон сууцны улсын тооллогын үр дүнг боловсруулсан тухай мэдээллийг улсын комиссын орлогч дарга, Үндэсний статистикийн хорооныдарга С.Мэндсайхан танилцуулав. Хуулийн дагуу энэ дүнг УИХ-д танилцуулж, нийтэд мэдээлэл хүргэхийг комиссын хуралдаанаас шийдвэрлэлээ. Арван жилд нэг удаа болдог энэ удаагийн тооллогоор Монголын хүн ам хоёр сая 754.685 болжээ. Тооллогын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн газраас энэ сарын 10-нд олон нийтэд мэдээлэх аж. Энэхүү арга хэмжээ нь Их тэнгэрт болох юм.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )