Монгол эмэгтэй солонгос нөхрийнхөө хоолойд нь хутгалжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

 

 БНСУ-д ажиллаж, амьдардаг Монголчуудын нэг нь  хэрэг тарихаар нийт массаар нь хүлээж авдаг гэм бий.  Энэ сарын таванд  26 настай Ү гэгч монгол эмэгтэй солонгос нөхрийнхөө хоолойд нь хутгалж хүндээр гэмтээсэн байна. Түүнийг Чон Ан дүүргийн Цагдаагийн газарт баривчлан саатуулжээ.

Түүний нөхөр 47 настай Л -ийн биеийн байдал хүнд эмнэлэгт байгаа аж. Хэрэг үйлдсэн монгол эмэгтэй уушгины үрэвсэлтэй, дөрвөн настай охиныхоо эмчилгээний төлбөрөөс болж  нөхөртэйгөө  муудалцсан байна. Хэрэг үйлдсэнээс гурав хоногийн дараа тэрээр баригджээ. Манай Монголчууд гадаадад тэр тусмаа Солонгост нэр муутай байдаг. Солонгос нөхрийнхөө хоолойн тус газар хутгалсан гэдгээр тус улсын хэвлэлүүд энэ талаар нийтэлж нийт Монголчуудын муу муухайг уудалж байгаа гэнэ. Нэг үхрийн эвэр  доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр нэг нь хэрэг үйлдэхэд нийтээрээ хэрэг хүлээдэг ажээ.

 Б.Эрдэнэ. Zindaa.mn.

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top