Малчид хонь ихэрлэж, цөм сүрэг өслөө хэмээн баяртай байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 390 мянга 185 эх мал төллөж, төллөлт 64.4 хувьтай, гарсан төл 99.4 хувьтай бойжиж байна. Сумдаас Зүүнбүрэн, Алтанбулаг, Орхон, Сант, Жавхлант сумд төлөө 100 хувь бойжуулжээ. Дашрамд сонирхуулахад, аймгийн торгон сүрэг болсон "Орхон" үүлдрийн хонь онд тарган тавтай орж, энэ хавар олноороо ихэрлэлээ. Орхон сумын малчин Э.Баяраагийн цөм сүргийн 140 хонь төллөснөөс 32 нь ихэр төл гаргасан байна. Энэ жил "Орхон" үүлдрийн хонь бий болсны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд малчид хонь ихэрлэж, цөм сүрэг өслөө хэмээн баяртай байна.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top