БРИГАДЫН ГЕНЕРАЛ: Мангалсүрэнгийн Энх-Амар

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн н/02 дугаар зарлигийг тус тус үндэслэн:

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Мангалсүрэнгийн Энх-Амарт Бригадын генерал цол олголоо. Цол олгох ёслол өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, генерал цолын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.


Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нь Онцгой байдлын албанаас төрж буй гурав дахь цэргийн дээд цолтон боллоо.

Ажилласан байдал:

2000 он: “Монгол-Болгарео” төрийн өмчит хамтарсан үйлдвэрийн дарга

2004 он:  “С1” телевизийн захирал

2006 он: Хүүхдийн төлөө үндэсний төвийн харьяа Хүүхэд хамгаалал төвийн захирал

2009 он: Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж иржээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.46.101) 2020 оны 11 сарын 11

Цэргийн алба хаагаагүй генерал юмуу ийм л болчхоод байгаа юм даа ... цэрэг гэж юу гэсэн үг вэ гээд наад хүнээсээ асуугаад шанаадаад үз дээ юу гэх юм бол? Цэргийн алба хаасан бол ч хэлчихэнэ л дээ. Наадах чинь харин юу л бол.

0  |  0
Hvn(66.181.161.83) 2019 оны 12 сарын 30

Ишшш чааваас. Төрд олигтой юм хийгээгүй ах ба да.

1  |  0
Top