Галзуурсан үнэг мал руу дайрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын II багийн нутаг Дунд хоолой гэдэг газарт нутаглаж байсан иргэн Д-гийн мал руу үнэг дайрчээ. Мэдээллийн мөрөөр аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж Д-гийн мал руу дайрсан үнэгийг устгалд оруулсан байна. Учир нь, үнэгийг шинжилгээнд хамруулахад галзуу өвчин туссан болох нь тогтоогджээ. Галзуурсан үнэг бэлчээрт байсан мал руу дайрч нэг ишиг хазаж гэмтээсэн аж. Өвчин гарсан бүс нутагт аймгийн эмнэлгийн ажилтнууд халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээрийн дэглэм 14 хоног үргэлжилнэ. Тус бүсэд хоёр өрхийн 800 гаруй толгой мал байгаа аж.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top