Монголд хятадууд монгол иргэдийг цагдаатай нь хамт зодож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

  

Эх орондоо хятадуудаас айж амьдрах тийм цаг бидэнд ирсэн бололтой. Тэдний манай нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргүүдийн тоо огцом өслөө. Өнгөрсөн онд 188 хятад иргэн захиргааны зөрчил гаргаж, 47 иргэн гэмт хэрэг үйлдсэн байна. Харин он гарсаар найман хятад иргэн гэмт хэрэгт холбогджээ. Нийслэл, дүүрэг болоод хөдөө орон нутагт хятадуудын үйлдсэн хэргүүд олон гардаг ч, мөрдөн байцаалтын болоод прокурорын шатнаас ямар нэгэн байдлаар мултарч дөнгөдгийг Улсын дээд шүүхийнхэн хэлж байна.

Өнгөрсөн онд гадаадын 30 иргэн шүүхээс ял сонсчээ. Тэдний олонх нь хятадууд байв. Гэхдээ энэ бодит байдлаас бага тоо. Үнэн хэрэгтээ хэрэг хийсэн хятадуудын 90 гаруй хувь нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хаалгаж чаддаг байна. Тэд монголчуудыг мөнгөөр дарамтлаад хохирогчдын амыг таглаж сурчихсан хүмүүс гэнэ. Тийм ч учраас шүүхээс ял авах хятад иргэн цөөхөн байгаа юм. Үүнд Ц.Нямдорж сайд та ямар хариу хэлэх вэ. Илүү олныг нуршилгүй хятадуудын өдөөсөн хэргүүдийн талаар баримт сөхье.

БАРИМТ 1

-2007 оны долдугаар сард Баянзүрх дүүрэгт барилга барьж байсан арав гаруй хятад ажилчин Анагаах ухааны их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан 20 настай эмэгтэйг хүчирхийлж амь насыг нь хөнөөгөөд барилгын хананд шавсан онц ноцтой хэрэг гарч байв.

БАРИМТ 2

-2009 онд насанд хүрээгүй дөрвөн охиныг төмрийн үйлдвэрт ажилладаг 40 гаруй хятад ажилчин хүчирхийлсэн хэрэг гарсан юм.

БАРИМТ 3

-2007 онд хятад иргэдийн захиалгаар монгол иргэнд хууртан очиж азаар эх орондоо зугтан ирсэн хохирогчийн мэдүүлэгт  "Нэг найзтайгаа тааралдаж ажил олдохгүй байгаа тухайгаа ярихад Хятадад зочид буудалд цэвэрлэгч, тогоочоор ажиллуулахаар ярьж тохирон авч явсан. Тэнд очсоныхоо дараа хятадуудад зарж паспортыг минь хураан авч  намайг биеэ үнэл гэсэн" хэмээн мэдүүлжээ.

БАРИМТ4

-2009 оны эхний хагаст гэхэд нийслэлийн Баянгол дүүрэгт хоёр ч удаа томоохон зодоон дэгдээсэн хэргийн эзэд нь бүгдээрээ барилгачин хятадууд байжээ. Тэд оройн цагаар хотын гудамжаар бөөнөөрөө явж, охид бүсгүйчүүдийг чангааж, эрчүүдтэй нударга зөрүүлдэг байсан байна.

Бүлэг хятадад зодуулсан нэгэн хохирогч ярихдаа "Эхлээд ганц нэгхэн хятад байснаа хэдхэн хормын дотор хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй олон хятад иргэн эргэн тойронд цугларчихсан. Тэд биед харагдах ил шарх үзүүлэхгүй мөртлөө бүх биеийг маань даагдахгүй болтол зодсон" гэжээ.

БАРИМТ 5

-2006 оны есдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эмэгтэй, эрэгтэй хоёр монгол иргэнийг 30 гаруй хятад нийлж зодож байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан тус дүүргийн VII хороонд байрлах нэгэн барилгын компанийн байранд очиход тэд шаардлага тавьсан монгол дарга, санхүүгийн ажилтнаа бүлэглэн зодож хүндээр гэмтээсэн байна. Тэдний бичиг баримтыг шалгахад олонх нь зөрчилтэй байснаас нутаг руу нь буцаажээ.

БАРИМТ 6

-2007 онд барилгачин хятадууд бас л зодоон хийсэн байна. Тэд "Богд-Ар" барилгын компанийн хятад ажилчид юм. Хятадууд олноороо зодоон хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэсэн дуудлагын дагуу газар дээр нь зохицуулж, зохих шаардлага тавих гэж очсон Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн төрийн ажилтанг хэвтэрт ортол нь зодож гэмтээсэн байна. "Богд-Ар" компанийн хятад барилгачид удаа дараагийн үйлдлээр хууль зөрчиж, монголчуудыг зодож хүндээр гэмтээж танхайрсан учир холбогдох газраас шалгалт хийж нийт 100 гаруй хүнээс бичиг баримтын зөрчилтэй арав гаруй хятадыг Монголоос албадан гаргажээ.

БАРИМТ 7

-2006 оны наймдугаар сард хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Даа Донг" компанийн дарга нар монгол ажилчдадаа цалинг нь өгөлгүй нутаг руугаа оргон зайлсан байна. Хятадуудад зарагдаж цаг наргүй ажиллаж байсан олон монгол иргэн цалингаа авч чадахгүй хохирч үлджээ.

БАРИМТ8

-2004 оны долдугаар сард Баянзүрх дүүргийн X хороонд байрлах, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Ван Ши Даи" хэмээх төмөрлөгийн үйлдвэр удаа дараа хууль зөрчиж мөн үйлдвэрээс гарсан хорт утаа, химийн бодис нь тус хорооны оршин суугчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг холбогдох албаны хүмүүс олон удаа дүгнэлт гарган баталж, шаардлага хүргүүлж байжээ.

Хууль зөрчиж бусдын эрүүл мэндийг ноцтойгоор хохироон хоёр жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байсан төмрийн үйлдвэрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2006 оны есдүгээр сарын 1-нд эрчим хүчийг нь тасалж байж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон, үйлдвэрийг хотоос гарахыг шаардсанаар ажилчдыг нь нутаг руу нь буцаасан байна.

БАРИМТ 9

-2006 оны наймдугаар сард Баянгол дүүргийн нутаг дахь "Хөх бүрд" захын дэргэд барьж буй барилгын орчимд хятад, монгол иргэдийн хооронд зодоон болжээ. Барилгыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Цунчин" компани манай нэгэн компанийн захиалгаар барьж байж. Захиалагч компанийн удирдлага "Цунчин" компанийн захирал Ван Шүй Лигээс ажилчдынхаа тоог нэмэгдүүлж өгөхийг хүсчээ. Тус барилгад 80 ажилчин байх ёстой ч ердөө 20 гаруй хятад ажиллаж байсан байна. Гэтэл ажилчдын тоог нэмэгдүүлэхийг шаардлаа хэмээн хятад барилгачид захиалагч компанийн захирал, эхнэр хүүхэд, туслах ажилтныг нь зоджээ. Тэдэнд зодуулсан монгол иргэдийг өмөөрч арав гаруй монгол хүн хятад барилгачидтай зодолдсон байна. Тэр үед 20 хятад хоёр дахин үржиж 40 болсон байжээ. Тэр үед хятад барилгачид зодооныг зохицуулахаар очсон Баянгол дүүргийн цагдаагийн ажилтнуудын шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцсэн учир цагдаагийн тусгай тасгийнхныг дуудан зодооныг зогсоож, хятадуудыг саатуулжээ.

БАРИМТ 10

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан хятад иргэд Чингэлтэй дүүргийн иргэн, 22 настай эрэгтэй М, 21 настай эрэгтэй Н нарыг зоджээ. Тэнд дуудлагаар очсон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч Э, дэд ахлагч А нарыг хятадууд мод, төмрөөр зэвсэглэн зодож, хөдөлгөөнт эргүүлийн машины цонхыг хагалж танхайрчээ. Барилга дээр ажиллаж байсан 100 гаруй хятад иргэн гартаа тааралдсан мод, чулуу, төмрийг шидэлж, монгол иргэдийг эх нутагт нь хууль сахиулагчтай нь хамт зодож доромжилсон байна.

БАРИМТ11

-2010 он арваннэгдүгээр сард хүн наймаалагч хятадууд насанд хүрээгүй хүүг ухаан алдтал нь зоджээ. Хохирогч хүү Хэрлэн зодуулсан шалтгаанаа тайлбарлахдаа "Намайг гадаа лааз түүгээд явж байтал хар машинтай ах нар ирээд "Ахын дүүг хэн гэдэг вэ, хаана амьдардаг, ээж аав чинь байгаа юу" гэж асуусан. Хариуд нь би эцэг, эхгүй, гэр оронгүй өнчин гэж хэлсэн. Тэгтэл намайг өлсөж байна уу гээд зөндөө хоол унд авч өгсөн. Бас гоё хувцас авч өгнө гээд машиндаа суулгасан.Тэгээд зөндөө хол яваад нэг зочид буудлын гадаа ирсэн.Тэгээд хоёр хятад, нэг монгол ах намайг дагуулаад зочид буудал руу орсон. Тэндхийн нэг өрөөнд ороход надтай адил, бас гэр оронгүй нэг ах сууж байсан. Цаад талын өрөөнд нь нэг хятад эгч байсан. Гаднаас хамт орж ирсэн орчуулагч монгол ах хятад эгчийн хэлснийг бидэнд хэлсэн. Та хоёр ганцхан сарын хугацаанд гадаад руу гараад ажил хийгээд их мөнгөтэй болоод ирнэ гэж хэлээд бидэнд маш их мөнгө харуулсан. Тэгээд тэр өдөртөө бид тэр буудалд хоносон. Надтай байсан тэр ахыг Заяа гэдэг. Маргааш нь Заяа ах бид хоёрыг буудлын өрөөнөөс гаргаагүй. Зөндөө хятад хүн орж гараад байсан. Орчуулагч монгол ах Заяа ахыг дуудаад аваад гарсан. Байж байгаад Заяа ах аймаар айчихсан, хөл гар нь чичирчихсэн юу ч ярихгүй суугаад л байсан. Хүмүүс байхгүй үед гэнэт Заяа ах босоод нөгөө өрөөнд байсан хятад эгчийг цохиж түлхэн унагаагаад бидэнд үзүүлээд байсан мөнгөтэй цүнхийг нь аваад цонхоор гараад зугтсан. Хятад эгч аймаар муухай орилоод утсаараа ярьсны дараа гаднаас олон хүн орж ирээд араас нь яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Нэг ах намайг гаргаагүй. 2-3 цагийн дараа тэд аймаар ууртай буцаж ирээд намайг зодож юм асуугаад байсан. Би цохиулсаар байгаад ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Туул голын эрэг дээр хэвтэж байсан .Тэгээд тэрүүгээр явж байсан нэг ах азаар намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би сүүлд нь хүний наймаанд орох гэж байснаа мэдсэн. Тэр Заяа гэдэг ах мөнгийг авч зугтаагаагүй бол бид хоёр хоёулаа хохирох байсан юм билээ" гэж ярьжээ.

БАРИМТ 12

-2010 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн XII хороонд байрлах "Шилэн дэлгүүр"-ийн ойролцоох замын дэргэд хятад иргэд монгол залууг бүлэглэн зодож, гэмтээсэн хэрэг гарчээ. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар шуурхай очиж шалгахад оршин суух тодорхой хаяггүй 29 настай, эрэгтэй Пай Гоү Го гэгч бусадтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн иргэн 27 настай Ө-г зодож, гэмтээсэн байна,

БАРИМТ 13

-2008 онд "Кёкүшюүзан" цамхгийг барьж байсан хятадууд цагдаа нарыг зодсон хэрэг гарчээ. Гэвч тэднийг хуулийн дагуу шийтгэлгүй нутаг руу нь буцаагаад өнгөрсөн байна.

БАРИМТ 14

-2008 онд хятадын иргэн 13.1 кг алт хилээр гаргах гэж байхад нь гаалийн ажилтнууд барьсан юм. Мөн Зоу Вин гэгч арван ширхэг хард диск Замын-Үүдийн боомтоор гаргах гэж байгаад баригдсан. Гаалийн байцаагчид дискийг шалгахад ашигт малтмалын томоохон орд газрын тухай мэдээллүүд байсан гэдэг. Мөн Үндэсний түүхийн музейгээс 14 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх олдворуудыг сан хөмрөгч нь хулгайлсан хэрэг гарсан байна. Хятад иргэд монгол иргэдэд захиалга өгч, үзмэрүүдийг хилээр гаргадаг байсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоожээ. Алт, үзмэр зөөхөөс гадна хориотой ангийн мах хилээр гаргаж, ховордсон амьтдыг агнан зугаагаа гаргагч хятадууд олон. Шивээ хүрэнгийн боомтоор Ли Жан Мин гэгч 78 чоно, 250 зээрийн мах, 16 кг улаан гоёо, 750 ширхэг тарваганы арьс гаргахыг завдсан. Мөн Жин Ян Вэн 900 гр бугын цусан эвэр хилээр гаргах гэж байхад нь барьжээ.

БАРИМТ 15

-2009 онд хятадууд бүлэглэн зодоон хийхээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан цөөнгүй баримт байна. Хятадын хоёр иргэн согтуугаар "Бонго" маркийн машин жолоодож яваад микро автобустай мөргөлдсөнөөр таван хүний амь эрсэджээ. Мөн Ли овогтой хятад эр автомашинаар 25 настай залууг дайрч амь насыг нь хөнөөжээ.

БАРИМТ 16

-2009 онд "Жин Хас" компанийн захирал Хао Гуо Жин 32 настай Э-г гэмтээсэн, 11 хятад ажилчин "Хар сүлд" компанийн таван хамгаалагчийг зодсон, Далай гэгч өвөрмонгол эр Чингэлтэй дүүргийн Газрын албаны ажилтанг зодож гарыг нь гэмтээсэн, Ли овогт 32 настай монгол залууг зодож нүдийг нь тамхины галаар түлсэн гэх мэт олон хэргийг дурдвал бүхэл бүтэн боть ном болно.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хм(202.179.18.59) 2013 оны 05 сарын 02

ШОРОНД НЬ ХАТААГААЧЭЭ. Хэдхэн сараар хоригдох эсвэл сайндаа л хөөгддөг болохоор эд нар давраад байна шдээ. Нэг сайн хашраагаад эсвэл бүх насаар нь хориочээ. тэгүүл эд нар Монголын хуулиас айж эхлэх болно. Манай хууль бас хэдэн хятадын барилгачдыг авчирч байгаа ашиг хайсан юмннуудаас болж цуха.л төрж байна

0  |  0
билэг(203.91.117.4) 2013 оны 03 сарын 21

**********уудын эсрэг бослого гаргая

0  |  0
Top