Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор компанийн стратеги, менежментийг сайжруулах харилцагч байгууллагууддаа зориулсан “Хөгжлийн хөтөлбөр”-ийг ХААН Банк өнгөрөгч оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Бизнесээ дараагийн шатанд гаргахад нь шаардагдах менежментийн арга барилыг сайжруулах, стратеги төлөвлөлтийн талаар мэдлэг, ур чадвар олгох, харилцагчдаа чадавхижуулах зорилготой тус “Хөгжлийн хөтөлбөр”-т 2019 онд 27 аж ахуйн нэгжийн захирал, төлөөлөл хамрагдан амжилттай төгссөн юм.
2020 онд харилцагч байгууллагуудад зориулсан “Хөгжлийн хөтөлбөр”-ийн элсэлтийг Улаанбаатар хотод ганцхан удаа авахаар төлөвлөж буй юм. Иймд ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгч та бүхнийг 2020 оны 2-р сарын 5-ны өдрөөс эхлэх энэ оны элсэлтэнд 1-р сарын 24-ний өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг урьж байна.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд дараах шалгуур тавигдана. Үүнд:
Эдгээр шалгуурыг хангасан бизнес эрхлэгч хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн хөтөлбөрийн хүрээнд танхимын хөтөлбөр болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх тусгайлсан уулзалт зохион байгуулж, компанийнхаа бизнесийн функцуудын өнөөгийн нөхцөл байдалд ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв (ЖДБЭДТ)-ийн зөвлөхүүдийн тусламжтайгаар иж бүрэн дүн шинжилгээ хийхээс гадна тусгайлсан зааварчилгаа, багийн ажлуудын үр дүнд дунд хугацааны стратегиа тодорхойлох юм.
Өдөр тутмын ажилдаа түүртсэний улмаас төдийлөн олж хардаггүй бизнесийн гадаад, дотоод орчны нөлөөллүүд, суурь шалтгаанууд, зах зээл, өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй, өөрийн бизнесийн загварыг бүрэн зургаар харах, дунд хугацааны стратегийн хүрээнд хийх ажлуудыг нарийвчлан задалж төлөвлөх зэрэг менежментийн арга ухааныг ХААН банкны бизнес зөвлөхүүд болон Монгол Улсын менежментийн мэргэшсэн зөвлөхүүдээс сонирхолтой арга хэлбэрээр зөвлөгөө мэдээлэл авах боломж ийнхүү жижиг дунд бизнес эрхлэгчдэд нээгдлээ.
Эрхэм бизнес эрхлэгч та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ХААН Банкны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл хүсвэл ЭНД дарна уу.
Таны ирээдүйн зорилго, бизнесийн амжилтын төлөө
Сэтгэгдэл ( 0 )