УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.06/ хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газраас парламентад өргөн барьсан Байгалийн баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцлээ. Намын бүлгийн гишүүд дээрх хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Бүлгийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С:Чинзориг нар мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн ээлжит хурал дууслаа. Засгийн газраас өнөөдөр өргөн барьсан иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх эсэх асуудлыг хэлэлцсэн. МАН-ын бүлгийн гишүүд тэтгэвэр барьцаалж зээл авсан иргэдийнхээ зээлийн нэг удаа тэглэх хуулийн төслийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Байгалийн баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг байнгын хороод болон УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.
Тэд дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд ахмад настнуудад ялгавартай хандаж байна гэх шүүмжлэл байна. Нөгөө талаараа энэхүү зээл нь барьцаатай, хариуцлагатай зээл байхад төр тэглэх шийдвэр гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Нийгмийн даатгалын сангаас иргэд тэтгэврээ барьцаалж зээл авдаг. Энэ бол цэвэр арилжааны банкны бүтээгдэхүүн. Нийт 229 мянган иргэн тэтгэврээ барьцаалан зээл авч байна. Тэдний 90 хувь нь зургаагаас доош сая төгрөгийн зээл авч байна. Үүнийг бид хангалуун амьдралтай иргэд зээл авч байна гэж харахгүй байна. Амьжиргааны түвшин доогуур ахмад зээл авч байна. Нөгөө талаараа хүү бага байгаа нь зохиомол зээлийн эрэлтийг бий болгож байгааг үгүйсгэхгүй. Энэ мэт зовлонтой ахмадад тус дэмж болж, төрөөс нэг удаа тэглэх нь зөв гэж үзэж байна.
-Зээл аваагүй иргэдийг яах вэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гарсан. Энэ дагуу хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Зээл аваагүй ахмадын асуудлыг хөндөж яриагүй.
-Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засагт ямар нэгэн хүндрэл бий юу. Тэрхүү хүндрэлээс хэрхэн сэргийлж байна вэ?
-Төсвийн харилцаанаас тусдаа харилцаагаар зохицуулж байгаа гэдгийг дахин хэлье. Бэлэн мөнгөний асуудал яригдахгүй. Энэ ч утгаараа ханш, инфляцид нөлөөлөхгүй. Улсын төсөвт хүндрэл учрахгүй. Төсөвт тодотгол хийх шаардлага гарахгүй. Харин холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулна. Ер нь, цаашид бид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох нь зүйтэй гэж тооцоолж, үзэж байна. Дахин ахмадуудыг тэтгэвэр барьцаалж зээл авах дарамтыг хаах хэрэгтэй.
-Цаг хугацааны хувьд хэдийгээр байх вэ?
-Бид ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл олгохыг хориглосон хуулийн заалт бий болно. Нэгэнт энэ үйлчилгээг зогсоож байгаа бол ахмадад санхүүгийн нэмэлт хэрэгцээг нь хангах хэрэгтэй. Энэ хүрээнд салбар яам Монголбанктай хамтарч ажиллана. Гурав хүртэлх сарын хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргана. Энэ чиглэлд ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 15 )
ЯГ ҮНЭНДЭЭ 30 ЖИЛ САМРУУЛЖ БАЙНА ДАА.
Zeel awaagui tetgeweriin khugshin baigaliin bayalagiig khurgekh erkh bgui yum uu
Нэг хүүхэд нь дарамталж зээл аваад хэрэглэчихээр нөгөө хүүхдүүд нь барьцаад эхийгээ орон гэрээсээ хөөж айл айл дамжин хөөгдөж цайны сүүний мөнгө ч үгүй яваа ахмадууд олон байна.Олон сарын зээл ахмадуудыг туйлдуулж байна.З сараас илүү зээл өгөх хэрэггүй
Зөв дэмжиж байна.Хүүгүй 3 сарын зээл өгөх нь зөв.Тэр зээл нь барьцаагүй байх нь зөв
Huugui 3 sariin zeel ogoh ni zov.Demjij bn.Tuunees iluu zeel ogoh hereggui.
Ахамдуудын амидрал ялгаатай байгааг яагаад ойлглохыг хүсэхгүй байна вэ? Жишээ :1 гэр бүлийн 2 хүний 2сарын тэтгэврийг өндөр тэтгэвэртэй 1 хүн 1 сард л авч байна шүү дээ! Үүний цаана хойт хлрмойгоо авч урд хормойгоо нөхдөг зорилтот бүлэг байгааг Ерөнхийлөгч харсанд баяртай байна.Ийм хүмүүсд атаархдаг шуналтангууд байх юмдаа
Настан буурлуудаа ялгаварлан гадуурхчихаад ийм тэнэг малнууд төр барьж байна дахин сонгох шаардлаггүй
Тэтэвэр нэмнэ гээд худлаа боллоо
Тогтохсүрээн танай авгатай 3 уулаа нэг орон дээр унтах уу Сонгууль дөхөөд хулгайч нар Богд уулыг Алтан уул болгоно гэж хэлэхэд бэлэн боллоо шүү
их хэмжээний тэтгэвэрийн зээлээ төлүүлж байгаа нь баярлаад л зээлгүй нь гомдоллоод л өөр төрлийн зээлтэй залуус нь атаархаад л ард түмэн үймэж эхэллээ энэ л үеэр анхаарал сарнисан үед цагаан гартан гэмт хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ял завших, ямар нэгэн нууц яриа хэлцэл явуулж луйвар хуйвалдааны чиглэлтэй арга хэмжээнүүд нууцлаг явагддаг тал бий ард түмэн сонор сэрэмжтэй анхааралтай ажиглах хэрэгтэй шүү. энэ сонгууль юу болох бол ...
Бид ийм хүмүүсийг сонгож тэдний ярьж байгаа нь энэ
MAN songuulia ehelj b.auu
зээлгүй ахмадууд хохино гэх нь холгүй байх шив дээ.
Tetgeveriin zeel olgodog baliar togtoltsoog ugasa bolikh hetegtei sh de. Huu ni mash ondor hoorhii hogshidod ikh daramt bolj bgan. Huuhed ni datamtalj zeel avhuulahgui amar.
Huugui 3 sariin zeel ogoh ni zov.Tuunees iluu zeeliig zogsooh zov