БАЙНГЫН ХОРОО: Ирц бүрдэхгүй байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.01.07/  хуралдана. Гэвч 14.00 цагаас товлосон байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байна. Тодруулбал, 15.00 цагийн байдлаар байнгын хорооны ирц 26.3 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцох ёстой 19 гишүүний тав нь ирцээ бүртгүүлээд байна. 

Энэ удаагийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 2 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top